x

Энх цаг ирэхээр Үзэсгэлэнт сайхан Өвөрмонголыг зорино, би

Хөгжлийн түүчээ болж, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа Өвөр Монголын үзэсгэлэнт нутгийг үзэж, харах юм гэж боддог хүний нэг нь би билээ. Гэхдээ бидний нэгээхэн хэсэг болсон энэхүү ард түмний ёс заншил, соёл уламжлал, хүн ард, аж ахуй, ахуй амьдралтай нь танилцах юмсан, аялах юмсан гэх мөрөөдөлтэй олон хүн бий. Иймд аяллын мэдээлэл болгох үүднээс уншигчдад зориулах үүднээс товч мэдээллийг хүргэж байна.

 

Дэлхийн дөрвөн том тал нутгийн хоёр нь Өвөр Монголд байдаг ажээ. Нийтдээ 88 сая га талбайг эзэлдэг байна.  Өвөр Монголын Их Хянган даваанаас Алшаа уул хүртэл 29 өргөргийг хөндлөн сундалж, амьтан ургамал төлжсөн дөрвөн улирлын төгс үзэмж гээд Монголын тал нутагтай ижил байна. Хөлөнбуйр, Шилийнголын, Хорчины тал нутаг зэрэг Өвөр Монголд өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Тэр бүү хэл,  өвс ургамал нь өөр, ардын ахуй амьдрал, аж ахуй, соёл урлаг гээд бүгд хоорондоо ижилгүй аж.  

Тухайлбал, Хөлөнбуйр нь дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг нь билээ. Ойролцоогоор  3000 гаруй гол мөрөнтэй  Өвс бэлчээр өнгө шимтэй. Манайхаар бол Хөвсгөл далай, Увс нуур, Хяргас нууртай ижил, төстэй байх гэж бодогдоно. Жилийн дөрвөн улиралд хүн ард холхисон, үзэсгэлэнт сайхан газар байх.  

Харин Шилийнгол нь хагас цөлөрхөг, элсэрхэг газрын тал нутаг гэж тодотгожээ. Олон янзын өнгө бүрдсэн тал үзэсгэлэнг өөртөө шингээсэн эртний олон түүх дурсгалыг үлдээсэн өв их нутаг байна. Өөрөөр хэлбэл, Хонгор уулын хадны зураг болон дэлхийд алдартай “Үлэг гүрвэлийн нутаг” болох Дүнхэрийн сав газар зэрэг бий. Хонгор уул, Дүнхэрийн сав газар өнө эртний түүхийг хайлж, Цагаан хэрэмний үлдэгдэл, Юанийн дээд нийслэлийн буурь найман зууны тэртээх түүхийг зөвхөн эндээс л харж болох аж.

Харин Хорчины тал нутагт адуу мал бэлчиж, таван тариа халиурсан газар байна. Өөрөөр хэлбэл, газар тариалан, мал аж ахуй хосолсон гэж ойлгож болохоор. Тэгэхээр хүн ард нь нэг хэсэг нь мал аж ахуй нөгөө хэсэг нь газар тариалан эрхэлдэг байх гэж бодогдож байна. Аль эсвэл газар тариалан, мал аж ахуйг зэрэг хослуулдаг байж магадгүй. Нийслэл Бээжингээс хамгийн ойрхон байдаг Хүйтэн шилийн тал нутаг нь аялал жуулчлалын орон болж хөгжжээ. Энгийнээр хэлэхэд, 18 аялал жуулчлалын цэгийг бүтээн байгуулаад зогсохгүй  9000 мянга гаруй  жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлж өгчээ.  

Ордос нь хагас цөлөрхөг  нутаг байна. Дуут элсний аялал жуулчлалын орноос 80 километр хол, Ордос хотын аялал жуулчлалын шилдэг шугамыг бүрдүүлсэн байна.  Үүнд Чингис хааны онгоны аялал жуулчлалын газар болон Дуут элсний аялал жуулчлалын газар Өвөр Монголын тал нутгийн өнөр баялаг үзэмжийг гайхуулж байдаг. Алшаа аймгийн цөлөрхөг тал нутаг Өвөр Монголын хамгийн баруун хэсэгт байрладаг. Элс, ногоон бүрд, говь цөл, тал нутаг, гол мөрөн, нуур цөөрмийг багтаажээ. Эдгээр мэдээллийг хараад улам ч их зорих сэтгэл, үзэх хүсэл, аялах мэдрэмжийг татна. Тиймээс энх цаг ирэхээр “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг зорино, би.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 43 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 50 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 1 цаг 8 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 1 цаг 10 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 1 цаг 12 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 1 цаг 14 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 1 цаг 16 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 1 цаг 18 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 1 цаг 19 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 1 цаг 19 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 1 цаг 20 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 1 цаг 22 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 17 цаг 51 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 17 цаг 53 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 17 цаг 56 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 17 цаг 59 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 18 цаг 1 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 18 цаг 5 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 18 цаг 8 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 18 цаг 10 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top