Цахилгааны тасалдал бүх Пакистаныг хамарсан тухай бямба гаригт орон нутгийн Dawn сонин мэдээлжээ.
Тус улсад баасан гаригийн шөнө цахилгааны саатал гарчээ. Цахилгаан эхлээд Карачи, Исламабад, Лахор, Мултан, Касур хотуудад тасарсан байна.
Тус орны Эрчим хүчний сайд Омар Аюбын хэлснээр цахилгаан хувиарлах үндэсний системд осол гарсан ба түүнийг засч, болсон асуудлыг тодруулахаар ажиллаж байгаа аж. Tarbela цахилгаан станцыг засахаар ажиллаж байна. Осол орон нутгийн цагаар 23:41-д Гуддугийн цахилгаан станцад гарсан гэж тус улсын яам твиттер хуудаснаа бичжээ.
М.ЦОГТ