x

"Өвөрмонгол хоол нь Монгол болон Хятадын соёлыг агуулсан байдаг"

Хятад үндэстний хоол дэлхий дахинд маш их алдартай. Хятадад хоол хүнсийг амьдрахуйн үндэс хэмээн дээдлэн, "Хоёр хөлтнөөс хүн, дөрвөн хөлтнөөс ширээнээс бусдыг хоол болгон хувиргаж болно" гэж юугаар ч амтат сайхан хоол хийж чаддаг ард түмэн билээ.

Ихэвчлэн тогооч нар гахай, тахианы мах, загас, байцаа, улаан, цагаан, шар лууван, манжин, байцаа, сонгино, бууцай, мөөг, ургамлын тос, будаа, гурил, элсэн чихэр зэргийг түгээмэл хэрэглэх боловч хоолны амт, үнэр, өнгө нь хүний харах, амтлах, үнэртэх таашаалыг зэрэг төрүүлж чаддаг нь хосгүй.

Тэр утгаараа өглөө, өдөр, оройн хоолнууд нь өөр өөрийн гэсэн  онцлогтой. Хооллох соёл, хоол хийх урлаг гэхээс илүүтэй хоолыг эрүүл мэндэд тустай байдлаар хийж, хэрэглэдэг. Тэгэхээр бараг хоол хүнсийг уламжлалт анагаах ухаан шиг хөгжүүлж чадсан. Тиймээс ч ард иргэд нь урт удаан насладаг нь тодорхой биз ээ. Хятадууд загас, тэнгис, далайн гаралтай амьтан, ургамлын зүйлээр маш олон нэр төрлийн хоол бэлтгэдэг. Бэлтгэх технологи ч өвөрмөц байдаг.

Харин  нэг сонирхолтой мэдээлэл дуулгахад, лалын шашинт Шинжаан-Уйгарт үхэр, хонины махыг түлхүү хэрэглэдэг байна. Өвөр монголд үхэр, хонь, ямааны махыг голлон хэрэглэнэ.

Хэбей мужид илжигний махыг маш хүндэтгэлтэй зоог гэлцдэг байна. Түүнчлэн Хоолны урлагаар нь тухайн улс үндэстний түүх соёлыг танин мэддэг. Монголчуудын идээ ундаа өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй байдгийн адилаар Өвөр Монгол хоол нь Монгол болон Хятадын соёлыг агуулсан, бусад Хятадын мужуудаас онцлогтой билээ. Тухайлбал, Өвөр Монгол  орны зүүн бүсийн иргэд хээрийн ногоо, мөөгийг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бол дунд хэсэгт мал аж ахуй түлхүү хөгжсөн байдаг аж. Харин баруун хэсгээр газар тариалан илүү өндөр хөгжилтэй.

Тиймээс бүс нутаг бүрийн онцлогийг шингээсэн хоолыг урладаг байна.Түүнчлэн хүнсний аюулгүй байдал болон чанарыг сайжруулахын тулд ӨМӨЗО-оос 2018-2020 он хүртэл хоолны салбарын чанар, аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөөг гаргаж, “Зургаан том төсөл”, “Долоон том ажлын зорилт”, “Зургаан том ажлын үүрэг” болон “Дөрвөн хамгаалалтын арга”-ыг тогтоож, ард иргэдийн хоол хүнсний аюулгүй байдлыг баталсан байна.

Тиймээс хоол хүнсний аюулгүй байдал талаасаа баталгаатай болж, давхар аялал жуулчлалын шинэ бүсчлэлийг бий болгосон тухайн орны хөгжлийг шууд илтгэх билээ. Мөн өнгөрөгч онд зохион байгуулсан соёлын өдрүүдийн үеэр Өвөр Монгол хоолны амт чанар болон хийцийг монголчуудад танилцуулж байв. Түгээр ч зогсохгүй хоёр орны тогоочид харилцан туршлага судалсан юм.  Иймд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа  Өвөрмонгол хоолны  газраар үйлчлүүлэх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. 

www.solongonews.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 55 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 1 цаг 1 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 1 цаг 19 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 1 цаг 21 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 1 цаг 23 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 1 цаг 25 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 1 цаг 27 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 1 цаг 29 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 1 цаг 30 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 1 цаг 30 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 1 цаг 31 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 1 цаг 33 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 18 цаг 2 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 18 цаг 4 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 18 цаг 7 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 18 цаг 10 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 18 цаг 13 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 18 цаг 16 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 18 цаг 19 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 18 цаг 21 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top