x

Трампыг дэмжигчид үймээн дэгдээж, Вашингтон хотод хөл хорио тогтоожээ

Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид хүч ашиглан нийслэл Вашингтонд Капитольд үймээн дэгдээлээ. Учир нь хууль тогтоогчид шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдений ялалтыг эцэслэн батлахаар уулзаж байсан юм.

Конгрессын гишүүдийг цагдаа нарын хамгаалалтан дор танхимаас гарган чухам драматик үйл явдал боллоо. Жо Байден энэ арга хэмжээ "одоо дуусах ёстой" гэж мэдэгдээд "Трампыг энэ бүгдээ зогсоохыг үндэсний телевизээр шаардах хэрэгтэй" хэмээн уриалав.

Үймээний улмаас сонгуулийн саналыг баталгаажуулсан Конгрессын хамтарсан хуралдааныг түдгэлзүүлж, завсарлага авлаа.

Барилга руу буу чиглүүлж, буудсан гэсэн мэдээлэл байна. Үймээний үед нэг хүн буудаалсан бөгөөд хүзүүгээ гэмтээсэн эмэгтэйн биеийн байдал маш хүнд байгаа гэж мэдээлсэн.

Төлөөлөгчдийн танхимын үүдэнд зэвсэгт мөргөлдөөн болж, нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Конгрессын гишүүдэд барилгаас нүүн шилжих эсвэл байгаа газраа үлдэхийг даалгажээ.  Нэг конгрессын гишүүн өрөөндөө байрлаж байгаа тухайгаа жиргэжээ. 

Ерөнхийлөгч Трамп хүмүүсийг тайван байж, хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг хүндэтгэхийг уриалжээ. 

Дэд ерөнхийлөгч Майк Пенс үймээн дэгдээгчдийг Капитолийг нэн даруй орхихыг уриалж, хүчирхийлэл, сүйрлийг "одоо зогсоох ёстой" гэжээ.

Трампын хэвлэлийн төлөөлөгч Кайлей МакЭнани твиттертээ Үндэсний аюулгүй байдлыг ажиллуулж байна гэж жиргэсэн байна. 

"Бид Трампыг хүсч байна" хэмээн хашгирч байшингийн хажуугаар жагсагчид явж байхад нь Сенатын ерөнхийлөгчийн сандал дээр нэг нь зургаа авахуулжээ. Вашингтоны хотын захирагч 18:00-6:00 цагийн хооронд (GMT-ийн 23:00-11:00) хооронд хотын хэмжээнд хөл хорио тогтоосон байна.

Түүнчлэн Канзас, Жеоржиа муж улсын хууль тогтоох байгууллагуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа тухай мэдээлэл байна. 

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 56 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 1 цаг 2 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 1 цаг 21 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 1 цаг 22 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 1 цаг 24 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 1 цаг 26 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 1 цаг 28 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 1 цаг 30 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 1 цаг 31 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 1 цаг 32 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 1 цаг 32 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 1 цаг 34 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 18 цаг 4 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 18 цаг 5 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 18 цаг 9 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 18 цаг 12 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 18 цаг 14 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 18 цаг 17 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 18 цаг 20 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 18 цаг 23 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top