АНУ, Хойд Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт эхэллээ. Уулзалтын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар анх удаа гар барилцав.
АНУ, Хойд Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт Сингапурын амралт сувилалын Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд болж байна.
Трамп, Ким Жон Ун нар 45 минутын хаалттай уулзалт хийх бөгөөд дараа нь 1 цаг 30 минутын өргөтгөсөн хэлбэрийн яриа хэлэлцээ болох юм. Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, АНУ, Хойд Солонгосын харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
Шууд дамжуулалтыг хүлээн авч үзнэ үү.
Сэтгэгдэл (1)