Байгаль экологид хамгийн ихээр аюул учруулж байгаа хотуудыг нэрлэсэн байна. Байгаль экологид хор учруулж байгаа хот суурингуудын жагсаалтыг гаргах төсөлд Норвеги, Швед, АНУ болон Японы эрдэмтэд оролцож, шаардлагатай мэдээллийг цуглуулсан байна.
Мэргэжилтнүүд экологит хамгийн ихээр аюул учруулж байгаа хотоор Өмнөд Солонгосын нийслэл Сөүлийг нэрлэсэн байна. Тус хот жилдээ 267.1 мегатонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг аж. Үүний дараа 262 мегатонн хорт хаягдлыг агаар мандалд хаядаг Хятадын Гуанжоу хот оржээ.
Мөн АНУ-ын Нью-Иорк хот жилдээ 233.5, Хонгконг 208.5, Лос-Анжелес 196.4 мегатонн байгаль экологийг хордуулагч нүүрстөрөгчийн давхар ислийн хаягдлаараа эхний тавд бичигдсэн байна. Түүнчлэн Шанхай, Сингапур, Чикаго, Токио, Иокагама, Эр Рияд хотууд байгаль экологит аюул учруулагч хотуудын жагсаалтад эхний аравт орсон байна.
Оросын хотуудаас Москва аюултай хотуудын жагсаалтын 15-т бичигдсэн байгаа бол Санктпетербург 79-рт орсон байна. Москва хотын жилд ялгаруулдаг нүүрсустөрөгчийн ислийн хэмжээ 99.5 мегатоннд хүрсэн байгаа бол Санктпетербургийнх 29.6 мегатонн байсан байна.
Эх сурвалж: mnb.mn