x

Их долоогийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

Манай гарагийн хамгийн хүчирхэг эдийн засагтай долоон гүрний удирдагчдын уулзалт өчигдөр Канадын Квебек мужид эхэллээ. 

Британий ерөнхий сайд Тереза Мэй, Германы канцлерь Ангела Меркель, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Италийн ерөнхий сайд Жюзеппе Конте нар оролцож байна.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш АНУ болон бусад холбоотнуудын хооронд худалдааны зөрчил тэмцэл ширүүсээд байгаа.

АНУ өөрийн эрх ашгийг хамгаалж, бусдынхаа импортын бараанд өндөр татвар ноогдуулсан бол бусад нь хариу арга хэмжээ авахаар бэлдэж байна.

Жастин Трюдо саяхан хэвлэлд ярихдаа Трампын шийдвэрийг ”шулуухан хэлэхэд доромжлол” гэж хэлсэн юм.

Мөн саяхан Францын ерөнхийлөгч Макрон хэрвээ ерөнхийлөгч нь “амиа бодох”-ыг илүүд үзэж байгаа бол АНУ-ыг Их Долоогоос хасаад үлдсэн зургаан гүрэн цааш явах боломжтой гэж мэдэгдсэн байна.

Харин Канадад ирэхийнхээ өмнөхөн Трамп твиттер хуудсандаа Жастин Трюдог сүүлийн үед “зэвүү хүргэм” байдалтай байгааг бичээд Канадчууд Америкийн сүүн бүтээгдэхүүнд 300 хүртэл хувийн татвар ноогдуулсаар ирсэн гэж шүүмжилжээ.

Тэр бас Их Долоод Оросыг нэмж Их Найм болгох санаагаа хэлж, холбоотнуудаа айлгасан байна. Хэт барууны үзэлтэй Италийн ерөнхий сайд Жюзеппе Конте л түүний энэ санааг дэмжиж байгаагаа твиттер хуудсандаа илэрхийлсэн аж. Дональд Трамп энэ удаагийн Их Долоогийн уулзалтыг эрт орхиж, Канадаас явна гэдгийг Цагаан ордон мэдэгджээ. 

Эх сурвалж: Business Insider

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Өчигдөр 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Өчигдөр 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Өчигдөр 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Өчигдөр 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Өчигдөр 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Өчигдөр 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Өчигдөр 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top