x

ОХУ-ын ерөнхийлөгчийн БНХАУ дахь төрийн айлчлал эхэллээ

ОХУ-ын  Ерөнхийлөгч  Владимир Путиний БНХАУ-д хийх  төрийн  айлчлал  өнөөдрөөс эхэллээ.  Төрийн энэ  айлчлалын   хөтөлбөрийн дагуу Бээжингийн төв  талбайд   Оросын  төрийн  тэргүүнийг  угтан авах  ёслол өчигдөр үдээс хойш боллоо.   Үүний дараагаар   Хятадын дарга Си Жиньпин,  ОХУ-ын  Ерөнхийлөгч  Владимир Путин нарын уулзалт  хэлэлцээ болсон  юм.

Хоёр улсын удирдагчийн  уулзалтаар Орос Хятадын түншлэл, хамтын  ажиллагааны  цогц  асуудлуудыг  хэлэлцсэн  байна.  Мөн 2 удирдагч  олон улсад тулгамдаж  байгаа асуудлууд түүний дотор Солонгосын хойг, Ираний цөмийн хөтөлбөртэй холбоотой  асуудлыг  хөндөж санал  солилцсон байна. Энэ  уулзалтын  үр  дүнд  2  улсын төрийн тэргүүн хамтарсан мэдэгдэлд гарын үсгээ зурсан байна. Мөн худалдаа, сансар судлал, эрчим хүчний  салбарт болон  оюуны  өмчийг хамгаалах  чиглэлээр  хамтран  ажиллах гэрээнүүдэд холбогдох албаныхан гарын үсгээ зурлаа. Айлчлалын  албан  ёсны хэсэг өндөрлөсний дараагаар Оросын төрийн тэргүүн хурдан галт тэргээр  Хятадын  Тянжинь  хотыг  зориод байна.  Энд   Орос  Хятадын  хоккейн  залуучуудын шигшээ  багийн  тоглолтыг үзэж  сонирхох  юм  байна.  Өнөөдөр  Хятад  улс  ОХУ-ын   гадаад  худалдааны гол түнш нь  болоод  байгаа юм.   2  орны  худалдааны  эргэлт  2017  оны  байдлаар  87 тэрбум ам.доллартой  тэнцэх  хэмжээнд  хүрсэн нь   2016 оныхтой харьцуулахад  31,5 хувиар өссөн үзүүлэлт  болж  байна. 

Мөн Оросын эдийн засаг дахь Хятадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2017 эы  байдлаар  2,22  тэрбум ам.долларт хүрсэн  нь   72 хувийн  өсөлтийг  үзүүлж  байгаа юм байна.  энэ тухай  Хятадын худалдааны  яамны  албан  ёсны  төлөөлөгч мэдэгдсэн юм.  тэрээр  мөн  2 улсын худалдаа эдийн засгийн хамтын  ажиллагаа   бүх  салбар, бүх бүс нутгийг хамарч  чадаж  байгааг   онцлон мэдэгдэж байсан. 

Хятад  Оросын тус бүр  137  хот  ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон  байгаа юм байна. Ерөнхийлөгч Путиний Хятадад хийх айлчлалын хөтөлбөрийн дараагийн хэсэгт Циндао хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд уулзалтад  оролцох  арга хэмжээ багтсан  байгаа юм.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Өчигдөр 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Өчигдөр 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Өчигдөр 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Өчигдөр 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Өчигдөр 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Өчигдөр 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Өчигдөр 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top