Хятадтай олон жил зохицож асан Австрали одоо бүр ч илүү түгшүүрийн дохио өгөх боллоо.
Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон даваа гаригт Хүүхдийн хүзүүнд хутга барьсан Австралийн цэргийн зургийг харуулсан жиргээнд Хятадын засгийн газраас уучлалт гуйхыг шаарджээ. Мөн тухайн жиргээндээ Бээжинтэй харилцах харилцаагаа сэргээхийг уриалсан байна.
Бээжинтэй хэрхэн харьцах байх учраа олж ядан байгаа Австралийн дүр зураг бол Хятад улс улам бүр хүч чадлаа бататгахын хэрээр дэлхийн өнцөг булан бүрт сүүдэр нь хэрхэн тусаж буйн тод жишээ юм.
Хоорондоо ямар холбоотой юм бэ: Австралийн шуугиануудын нилээдгүй хэсэг нь Хятадын өсөн нэмэгдэж буй гадаад бодлогыг хязгаарлагдах тухай яригддаг. Гэхдээ энэ завсар асуудал дундаа Америкийг ч мөн хавчуулахаа мартаагүй байдаг. Цөөн хэдэн улс Хятадын өсөлтөөс Австрали шиг их хэмжээний баялаг олж авсан бөгөөд Хятадын удирдагч Ши Жиньпин Хятадын хөгжил цэцэглэлтээс ашиг хүртсэн бүх хүмүүсээс чимээгүй, эв найрамдалтай байхыг хүлээдэг гэдгээ тодорхой илэрхийлсэн.
Гол маргаан нь: Австрали улс Хятад улс тэдний зарим импортын барааг хориглоход чимээгүй л хараад өнгөрөөсөн ч одоо буудайн импортын асуудлаар Дэлхийн худалдааны байгууллагад шүүхэд хандахаар төлөвлөж байна.
Яах гээд байна аа: АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены шинэ засаг захиргаа Номхон далайн түншүүддээ бага анхаарал хандуулж, Европ дахь харилцаа холбоогоо сэргээхэд илүү их анхаарал хандуулах болно гэсэн түгшүүр их байна. Энэ нь Австралийг бүрэн эрхт байдал руу түлхэж байгаа ч гэсэн Хятадыг засч залруулахад туслахыг гуйх байр сууринд улам гүнзгий түлхэх юм.
Бү.Лхамаа
Сэтгэгдэл (2)