Суданы эрх баригчид эмэгтэйчүүд, охидын эрхийн төлөө томоохон алхам хийж, хүүхдийн гэрлэлтийг зогсоож, эмэгтэй хүний бэлэг эрхтнийг зэрэмдэглэхийг хориглох шийдвэрийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Лхагва гаригт цагдаагийн албан хаагчдад 7-р сард батлагдсан шинэ хуулиудын дагуу эмэгтэй бэлэг эрхтнийг зэрэмдэглэх нь хууль бус гэдгийг орон нутгийн иргэдэд мэдээлэх ёстой гэж мэдэгдэн, хэрвээ зөрчвөл гурван жил хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэх юм байна.
"Цагдаагийн алба хаагчид хөндлөнгөөс оролцож, хүн төрөлхтний эсрэг энэ гэмт хэргийг таслан зогсооход томоохон үүрэг хариуцлага хүлээх болно" гэж цагдаагийн ерөнхий захирал Эззелдин Эль Шейх хэлээд, ихэнхдээ лалын шашинтай энэ орны шашны зүтгэлтнүүд энэ зан үйлийг таслан зогсооход чухал үүрэг гүйцэтгэнэ гэлээ. Учир нь нийгэмд маш гүнзгий шингэсэн шашны үзэлтэй холбоотой тус хуулийг хэрэгжүүлэх боломжгүй байсан юм.
НҮБ-ын мэдээлснээр Суданы эмэгтэйчүүдийн 87 хувь нь ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаангүйгээр гадна бэлэг эрхтнээ хэсэгчилсэн эсвэл бүрмөсөн зэрэмдэглэх ажилбар хийлгэсэн байдаг байна. Охидууд ердөө таваас 14 насандаа энэ ёс журмыг нийтийн шахалтаар дагадаг байна.
Сайд нарын зөвлөл мөн энэ долоо хоногт хүүхдийн гэрлэлтийг цуцалж, 1999 онд батлагдсан Африкийн хүүхдийн эрх, сайн сайхан байдлын дүрмийн бүх заалтыг хүчин төгөлдөр болгож, дагаж мөрдөхөө зарлав. Өмнө нь Судан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүүхдийн гэрлэлтийг цуцлах шийдвэрийг дэмжиж байсан ч 18 нас хүрэхээс өмнө гэрлэхийг хориглох алхамыг эсэргүүцэж байсан юм.
"Суданд охидын гуравны нэг орчим нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг"
Equality Now-ийн хөтөлбөрийн захирал Ники Кандирикирира хэлэхдээ "Хүүхдүүдийн гэрлэлтийг зогсоох ажил одоо засгийн газрыг нийгмийн хэм хэмжээг хөндсөн хөтөлбөрүүдээр дамжуулан хууль хэрэгжүүлж, хуулийг зөрчсөн нь тодорхой болвол шийтгэлтэй болгох замаар хүлээж байна.
Цагдаагийн дарга, дэслэгч генерал Эззелдин Эль Шейхийн эмэгтэйчүүдийн гадна бэлэг эрхтнийг зэрэмдэглэх нь Судан улсад хуулиар хориглодохын зэрэгцээ ийм хэрэгт холбогдох хүмүүс нь баривчлагдаж болзошгүйг онцолж хэлсэн үгийг бид таашаалтай хүлээн авч байгаа. Түүний үгс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа болж хувирна гэж найдаж байна" гэсэн юм.
Өнгөрсөн жил Омар аль-Баширыг огцруулсны дараа Суданы иргэний удирдсан шилжилтийн засгийн газар бараг л хорь гаруй жилийн хатуу исламын бодлогоос салж, улс орондоо шинэчлэл хийх болсон.
Тэд олон дараалсан хууль санаачилсан бөгөөд Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг зэрэмдэглэх болон хүүхдийн гэрлэлтийн эсрэг хууль батлахын зэрэгцээ засгийн газар Исламын шашин шүтэхийг хориглосон хориглолтыг зогсоож, мусульман шашингүй хүмүүст архи уухыг зөвшөөрч, эмэгтэйчүүдэд гэр бүлийнхээ эрэгтэй гишүүнээс хүүхдүүдтэйгээ хамт аялах зөвшөөрөл авах шаардлагагүй болсон юм. Мөн 2030 он гэхэд Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг зэрэмдэглэлтийг устгаж, хүүхдийн гэрлэлтийг цуцлахаа амлав.
Бү.Лхамаа