x

Талархлын баяр ба Коронавирус

Талархлын баярыг байгаа зүйлдээ талархаж, ёс заншил, итгэл бишрэлээр бурхандаа талархаж тэмдэглэж өнгөрүүлдэг. Талархлын баярыг олон оронд тэмдэглэдэг ч АНУ болон Канадад үндэсний баяр болгон өргөн дэлгэр өнгөрөөдөг байна.

АНУ-д арваннэгдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн пүрэв гаригт, харин Канадад аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн даваа гаригт тэмдэглэдэг байна.

АНУ-д энэ жилийн Талархлын баяр өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр уламжлал ёсоор гэр бүлээрээ цуглаж, бие биендээ талархал илэрхийлж, дайлдаг өдөр юм. Гэвч дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж, хөл хорионд найман сар амьдарч байна. Харин АНУ-ын бараг бүх муж улсад дэлгэрээд буй ковидын тархалт болон албанынхны сэрэмжлүүлгийг үл харгалзан Америкчууд уламжлалт Талархлын баяраа тэмдэглэхээр шийджээ. Хуучны адил тэд автомашин болон онгоцоор аялахаар төлөвлөж, ачаалал ихэсжээ. Тэдэнд коронавирус хэдийн айдас биш болсон бололтой. 

Талархлын баяр нь намрын ургац хураалтын дараа Бурханд талархал өргөж залбирдгаас үүдсэн гэдэг. 1536 оноос өмнө христийн сүмүүд 95 баярт өдөртэй, ням гаргуудад 52 баяр тэмдэглэдэг байжээ. Тиймээс баярын өдрүүдийг багасгаж, ургац хураалтын баярыг өөр баяраар орлуулахыг хүсээд чадаагүй гэнэ. 

Хамгийн анх Ерөнхийлөгч Жорж Вашингтон 1789 оны аравдугаар сарын 26-нд дэмжиж тусалдаг бурхандаа авсан ивээл ерөөл, тусламжаа санан, чин сэтгэлээсээ талархаж, ёсыг бодож ачийг хариулах залбирлын өдрийг талархлын баяр болгох санал тавьжээ.  

Арвин их ургац авсан жилд талархлын баярыг тэмдэглэдэг гэсэн хуучны бичээс бий. Удалгүй төрийн удирдлагууд шашны шинжтэй баяр болгохоор тогтож өдгөө Америкт болон Канадад талархлын баяр нь олон нийтийг хамарсан үндэсний том тэмдэглэлт өдөр болсон юм.

Энэ баярыг тохиолдуулан ихэнх албан байгууллага 4 өдрийн амралт өгдөг бөгөөд хүмүүс аав ээж, ах дүүдээ зочилж, газар үзэж, зугаалж хамтдаа цагийг сайхан өнгөрөөдөг уламжлалтай. Мөн энэ баярт зориулсан урлагийн тоглолт, парад хүртэл болдог. Ийм болохоор АНУ-ын хэмжээгээр энэ өдөр хотоос хот руу зорчих гэсэн хүмүүсийн урсгал ихэсч, авиа компаниудын билет сарын эхнээс алга болдог байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Жаргалантын ам, Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд иргэд зорчих боломжгүй байна 6 мин Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 86 гомдол, мэдээллийг хянан шалгав 9 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 15 мин Туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө 15 цаг 43 мин Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна 15 цаг 45 мин “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно 15 цаг 48 мин “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна 15 цаг 50 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж байна 15 цаг 55 мин Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын нөхцөл, шаардлага 15 цаг 58 мин Аж ахуйн нэгжийн татварын ачаалал, хөнгөлөлт болон Сангийн яамны татварын бодлогын хандлага 16 цаг 4 мин ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав 16 цаг 11 мин Жирэмсэн эмэгтэйчүүдийг Америк руу нэвтрүүлдэг эмэгтэйд ял оноожээ 16 цаг 12 мин АНУ Израилын “Төмөр дээвэр”-тэй төстэй хамгаалалтын систем бүтээнэ 16 цаг 13 мин ХАА-н чиглэлийн хөдөлгөөнүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллажээ 16 цаг 15 мин Google Maps: АНУ “Мексикийн булан”-г “Америкийн булан” болгон өөрчилжээ 16 цаг 16 мин Байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа 16 цаг 17 мин Лаосын хуурай боомтын үйл ажиллагаатай танилцлаа 16 цаг 18 мин Химийн эмчилгээний эм тасарсан асуудлыг шийдэврлэжээ 21 цаг 21 мин Jeju Air-ын онгоцны ослын урьдчилсан дүгнэлт: Шувуутай мөргөлдсөн байж болзошгүй 21 цаг 22 мин Увс аймагт автомашин мөсөнд цөмөрч, нийслэлд зам тээврийн ноцтой осол гарлаа 21 цаг 28 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ...
Top