x

Трамп, Кимын уулзалтыг судлуулахаар Токио дипломатчдын баг илгээнэ

Японы Засгийн газар энэ сарын 12-нд Сингапурт болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын талаар мэдээлэлтэй байхын тулд Сингапурт дипломатчдын баг илгээнэ гэж Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдлээ.

Тэрбээр “Бид АНУ болон Хойд Солонгосын удирдагч хоорондын анхны уулзалтын талаар илүү их мэдээлэлтэй байж, дүн шинжилгээ хийхийн тулд Засгийн газрын төлөөлөгчдийг Сингапурт илгээнэ” гэжээ. “Киодо” агентлагийн авсан мэдээгээр Сингапурт илгээх багийг Гадаад яамны газрын дарга нарын нэг нь удирдах юм байна.

Вашингтон, Пхеньян хоёр АНУ болон Хойд Солонгосын удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлыг хэд хэдэн сувгаар хийж байна. Трамп, Кимийн уулзалт 6-р сарын 12нд болох боловч энэ уулзалтаар ямар нэг баримт бичигт гарын үсэг зурахгүй гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч нотлоод байгаа. Япон улс БНАСАУ-тай хийх яриа хэлэлцээгээр хатуу байр суурь баримтлахыг нэг бус удаа илэрхийлсэн. Тэгээд ч Токио Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг устгах тал дээр нэн яаралтай практик алхам хийхийг шаардаж байна.

Дээрээс нь Токио Трампыг Ким Жон Унтай ярилцах явцдаа өнгөрсөн зууны сүүлээр Умардын тусгай албаныхны хулгайлсан япон иргэдийн асуудлыг сөхөхийг уриалж байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 7-нд Вашингтонд Трамптай уулзахдаа өөрийн байр сууриа түүнд хүргэнэ гэдгээ илэрхийлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Өчигдөр 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Өчигдөр 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Өчигдөр 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Өчигдөр 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Өчигдөр 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Өчигдөр 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Өчигдөр 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top