x

Хятад дэлхий нийтэд нээлттэй хэвээр байна гэж хэлдэг ч бүгдийг хяналтандаа байлгахыг хүссээр...

БНХАУ-ын удирдагч Ши Зиньпин улс орныхоо эдийн засгийг бие даах чадвартай болгох стратеги баримталж байгаа бөгөөд бусад газруудыг урьд өмнө хэзээ ч байгаагүй их хамааралтай болгож байгаа билээ. 

Австрали улс өнгөрсөн хавар коронавирусийн гарал үүслийг судлахыг шаардаж нэхэсний дараагаар Хятад чөлөөт худалдааны нормыг зөрчин Австралиас нүүрс, дарс, арвай, хөвөн зэрэг импортыг нэг нэгээр нь чимээгүйхэн хааж эхлэв. Тэгвэл энэ сард Хятад ямар ч тодорхой тайлбаргүйгээр гурван сая долларын үнэтэй Австралийн Рок хавчийг Шанхайн гаальд үхүүлж орхисон байна.

Австрали ч гэсэн Азийн 14 оронд нэгдэж, Хятадын зуучилсан бүс нутгийн чөлөөт худалдааны шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээр нь дэлхийн хүн ам, үйлдвэрлэлийн бараг гуравны нэгийг хамарч, Ази дахь эдийн засаг, дипломат хүчирхэг гүрэн болох Хятадын байр суурийг бэхжүүлж байгаа юм.

Энэ бол коммунист шинж чанар бүхий даяаршил. Хятадын засгийн газар улс орнуудыг дүрмээрээ тоглохыг тулгадаг, улам бүр түрэмгий ааш гаргаж, заримдаа шийтгэх бодлого явуулж байгаа ч гэсэн улс орныхоо нээлттэй байдлыг дэлхий нийтэд сурталчилсаар байна.

Технологи гэх мэт салбарт Хятадын ноёрхол нь өсч байгаа тул АНУ болон бусад улсууд болгоомжилж байна. Хятад улс өөрсдийн хэрэгцээнд зориулж дэлхийгээс бага хамааралтай болж, дэлхийг Хятадаас аль болох хараат байлгахыг хүсч байгаагаа духан дээрээ бичив.

Австралийн үндэсний их сургуулийн Хятад түүхийн судлаач, редактор Юн Жианг: "Олон улсын дүрэм, хэм хэмжээг ашиг сонирхлынхоо дагуу дагаж мөрдөх, нөхцөл байдал тохирсон тохиолдолд дүрэм, хэм хэмжээг үл тоомсорлож байгаа нь Хятад бусад агуу гүрнүүдэд байсан шиг эрх мэдэл, хүч чадлыг хүсч байгаагийн илэрхийлэл юм" гэлээ.

Хятадын стратеги нь хүч чадлаар бий болдог. Коронавирус нь хятад доторх хил хязгаарт бараг алга болсон. Тус улсын эдийн засаг хүчтэй өсч байна. БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар нь дэлхийн хамгийн том салбар болж, бусад улс орнууд эмнэлгийн тоног төхөөрөмжөөс эхлээд дэвшилтэт электроник хүртэлх бүх зүйлээс ихээхэн хамааралтай болжээ.

Бээжин Трампын сонгуулийн ялагдлын дараа үүссэн улс төрийн эмх замбараагүй байдлыг далимдуулан Ерөнхийлөгч Трамп болон түүний засаг захиргааны эсрэг явж эхэллээ. Бээжингийн дэлхийн тавцан дахь итгэлцэл нь Жо Байдены засаг захиргаанд тулгарч буй сорилтыг нэмэгдүүлж байгаа хэрэг юм.

Сүүлийн долоо хоногт олон удаа үг хэлэхдээ БНХАУ-ын амбицтай, авторитар удирдагч Ши Зиньпин дэлхийн шинэ дэг журмын талаар алсын хараагаа дэвшүүлж, дэлхийн хамтын ажиллагааны нөхцлийг тодорхой хэллээ.

Тэрээр бүс нутгийн чухал форум болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны жил бүрийн дээд хэмжээний уулзалтад тус улс дангаараа явж, дэлхийн эдийн засгийг “салгах” бодолгүй байгаагаа дахин хэлэв. Видео хурлын үеэр тэрээр Хятад улс нээлттэй байж, дэлхийн эдийн засгийг "шударга, илүү тэгш" болгохын тулд "өөрийн үүргээ гүйцэтгэнэ" гэдгээ илэрхийлэв.

"Нээлттэй байх нь үндэсний дэвшлийн урьдчилсан нөхцөл бөгөөд хаагдах нь зайлшгүй хоцрогдол руу хөтөлнө" гэж хэлсэн нь ноён Трампын Америк дахь анхны мөрийн хөтөлбөрийг “даапаалж” байх шиг санагдлаа.

Мөн үүнээс гадна Хятадын засгийн газраас Шинжаан дахь чип үйлдвэрлэдэг Америкийн Intel, Nvidia компаниудын супер тооцооллын төвүүдийг тандалтад ашигладаг байжээ. Харин хоёр компани хоёул өөрсдийн технологийг зүй бусаар ашигласан эсэх талаар юу ч мэдэхгүй байгаагаа мэдэгдэв.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Жаргалантын ам, Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд иргэд зорчих боломжгүй байна 5 мин Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 86 гомдол, мэдээллийг хянан шалгав 8 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 14 мин Туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө 15 цаг 42 мин Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна 15 цаг 44 мин “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно 15 цаг 47 мин “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна 15 цаг 49 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж байна 15 цаг 54 мин Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын нөхцөл, шаардлага 15 цаг 57 мин Аж ахуйн нэгжийн татварын ачаалал, хөнгөлөлт болон Сангийн яамны татварын бодлогын хандлага 16 цаг 3 мин ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав 16 цаг 10 мин Жирэмсэн эмэгтэйчүүдийг Америк руу нэвтрүүлдэг эмэгтэйд ял оноожээ 16 цаг 11 мин АНУ Израилын “Төмөр дээвэр”-тэй төстэй хамгаалалтын систем бүтээнэ 16 цаг 12 мин ХАА-н чиглэлийн хөдөлгөөнүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллажээ 16 цаг 14 мин Google Maps: АНУ “Мексикийн булан”-г “Америкийн булан” болгон өөрчилжээ 16 цаг 15 мин Байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа 16 цаг 16 мин Лаосын хуурай боомтын үйл ажиллагаатай танилцлаа 16 цаг 17 мин Химийн эмчилгээний эм тасарсан асуудлыг шийдэврлэжээ 21 цаг 20 мин Jeju Air-ын онгоцны ослын урьдчилсан дүгнэлт: Шувуутай мөргөлдсөн байж болзошгүй 21 цаг 21 мин Увс аймагт автомашин мөсөнд цөмөрч, нийслэлд зам тээврийн ноцтой осол гарлаа 21 цаг 27 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ...
Top