x

Дундаж болон бага орлоготой улсуудад вакцины үнэ чангадна

Ковидын эсрэг вакцин үйлдвэрлэх уралдаанд одоогийн байдлаар тэргүүлж буй Moderna нэг тун вакцинаа 37 доллараар буюу монгол мөнгөөр 105450 төгрөгөөр худалдаална гэж мэдэгдсэн.

Энэ дүн нь Johnson & Johnson гэх мэт бусад газраас 10 доллар (28500), Pfizer вакцинаас 20 доллараас (48500) дээгүүр үнэ юм.

Энэхүү үнэлгээ нь жижиглэнгийн буюу нэгж вакцины үнэлгээ бөгөөд бөөнөөр худалдан авалт хийх үед үнийг бууруулах хэлэлцээрүүд хийгдэх нь дамжиггүй. Гэхдээ вакцин үйлдвэрлэгч эмийн үйлдвэрүүд бол ашиг олох сонирхлоо тодорхой илэрхийлсэн арилжааны компани юм. Тэд хамгийн түрүүнд түрүүвч зузаантай хүмүүстэй харьцаж байгаа. АНУ-ын зах зээл бол тэдний анхны зорилт юм. 

Moderna-ийн вакциныг холбооны санхүүжилтээр АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн, АНУ-ын Эрүүл Мэнд, Хүний Үйлчилгээний яамны тусламжтайгаар боловсруулсан болно. Тэд АНУ-ын засгийн газраас 2.48 тэрбум доллар авсан. Энэхүү вакцин нь Дональд Трампын Operation Warp Speed ​​хөтөлбөрийн хамгийн тод найдвар байв. Жилийн эцэс гэхэд тус компани АНУ-д хэрэглэх боломжтой 20 сая тунг өгөхөөр зорьж байна.

Вакцин яг хэдэн төгрөгөөр үнэлэгдэх вэ гэдэг асуулт АНУ-ын засгийн газартай холбоотой тул дэлхийн бусад улс орнууд хүлээх хэрэгтэй болно. Магад дунд болон бага орлоготой улс орнууд хараа, бараагаа өөр чигт тавьж байх нь зүгээр. Нөгөө талд, НҮБ-ын Ковакс хөтөлбөр нь ядуу буурай орнуудад коронавирусийн эсрэг вакциныг тараахад татаас өгөх боловч Модерна мэт компаны нэрлэсэн үнэ хэт өндөр өртөгтэй байж магадгүй юм.

Сайн тал нь Moderna хэд хэдэн асуудал байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Юу вэ гэвэл, вакцины уралдаанд оролцсон аль ч компани ирээдүйд зарим улс оронд Ковидыг хэдий нь давж туулчихаад байхад зарим улс оронд Ковид-19-ийн улмаас хүн, амьтан үхсээр байхад магадлалтайг хүлээн зөвшөөрч байна.

Мөн Moderna вакциныхаа патентыг цар тахлын үед авах гэж хичээхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ нь Энэтхэг эсвэл Хятад дахь үйлдвэрлэгчид хямд өртөгтэй хувилбар хийх боломжтой болгож байгаа юм.

Энэнээс гадна, AstraZeneca Оксфордын Их Сургуульд боловсруулж буй вакцинаас ашиг олохгүй гэж мэдэгдсэн. Аз болж хэдхэн цагийн өмнө Оксфордын их сургуулиас вакцин тун амжилттай болж байгааг зарлалаа. 

Нуруугаа автал ажиллаж байгаа хэсэг, яах нь мэдэгдэхгүй хөл хорио, ганцаардал, эдийн засгийн гамшгаас гаргах вакцин одоо л нохойн дуу ойртож байгааг хэлж байх шиг. Хамгийн чухал нь хүн бүрт хүртээмжтэй байх ёстой.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Жаргалантын ам, Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд иргэд зорчих боломжгүй байна 1 мин Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 86 гомдол, мэдээллийг хянан шалгав 4 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 10 мин Туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө 15 цаг 38 мин Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна 15 цаг 40 мин “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно 15 цаг 43 мин “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна 15 цаг 45 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж байна 15 цаг 50 мин Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын нөхцөл, шаардлага 15 цаг 54 мин Аж ахуйн нэгжийн татварын ачаалал, хөнгөлөлт болон Сангийн яамны татварын бодлогын хандлага 15 цаг 59 мин ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав 16 цаг 6 мин Жирэмсэн эмэгтэйчүүдийг Америк руу нэвтрүүлдэг эмэгтэйд ял оноожээ 16 цаг 7 мин АНУ Израилын “Төмөр дээвэр”-тэй төстэй хамгаалалтын систем бүтээнэ 16 цаг 9 мин ХАА-н чиглэлийн хөдөлгөөнүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллажээ 16 цаг 10 мин Google Maps: АНУ “Мексикийн булан”-г “Америкийн булан” болгон өөрчилжээ 16 цаг 11 мин Байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа 16 цаг 12 мин Лаосын хуурай боомтын үйл ажиллагаатай танилцлаа 16 цаг 13 мин Химийн эмчилгээний эм тасарсан асуудлыг шийдэврлэжээ 21 цаг 16 мин Jeju Air-ын онгоцны ослын урьдчилсан дүгнэлт: Шувуутай мөргөлдсөн байж болзошгүй 21 цаг 17 мин Увс аймагт автомашин мөсөнд цөмөрч, нийслэлд зам тээврийн ноцтой осол гарлаа 21 цаг 23 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ...
Top