x

Бидний хэрэглээнд хэдий нь нэвтэрсэн ч сайн ойлгож амжаагүй байгаа QR code

QR кодууд нь хамгийн ойр тайлбараар дижитал төлбөр тооцоог хаа сайгүй хийдэг хэрэгсэл бөгөөд Хятад зэрэг Азийн орнуудад энэ тийм ч шинэлэг зүйл биш юм.  Гэвч дэлхийн бусад ихэнх орнуудын хувьд жижиг хар дөрвөлжингийн тоо гэнэт олширсон нь өргөн цар хүрээг хамарсан технологийн түрэлтийг харуулж байна.

Эмийн үйлдвэрүүд QR кодоор дамжуулан хэрэглэгчдийн эрүүл мэндийн байдлыг харуулдаг Covid-19 туршилтын аппликейшн боловсруулж байгаа бөгөөд ингэснээр тэд ажилдаа эргэж орох, барилга руу алхах эсвэл онгоцонд суух боломжтой эсэхийг тодорхойлох боломжтой юм.

Цар тахлын энэ үеэр хүмүүс улам л юунд ч хүрэхгүй байхыг эрмэлзэж байгаа. Европ, Америкд олон сар тахлын улмаас түгжигдсэн байсан ресторан хоолны газрууд буцаж үүдээ нээхдээ цаасан цэсийг QR кодоор солих шинэ хандлагатай байна. 

PayPal, Venmo нар QR кодоор ажилладаг бизнес эрхлэгчдэд зориулагдсан илүү төлбөргүй төлбөрийн сонголтыг нэвтрүүлсэн бөгөөд CVS компаниуд оны эцэс гэхэд 8200 дэлгүүрт байршуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.

QR кодын талаарх тоон түүхийг хүргэж байна. 

47%: Тахал эхэлснээс хойш QR кодын хэрэглээ нэмэгдэж байгааг анзаарсан гэж мэдэгдсэн АНУ, Их Британийн хэрэглэгчдийн хэсэг

31,329: Нэг QR кодод багтах боломжтой жижиг квадратуудын хамгийн их тоо

65 хувь: 2017 онд гар утасны төлбөр тооцоонд QR код ашиглаж буй Хятадын хүн амын эзлэх хувь

$143,000: Хятадын нэг хакер хуурамч QR кодыг бодит код дээр нь наан хулгай хийсэн мөнгөний тоо

55 хувь: Ухаалаг гар утас эзэмшдэггүй дэлхийн хүн амын эзлэх хувь

QR код хэрхэн ажилладаг вэ?

QR код нь бидний хэдий нь мэдэх болсон баркодтой адилхан. Юугаараа илүү эсвэл ялгаатай вэ гэвэл, цуварч байрласан нэг хэмжээст шугамыг ашигласан стандарт бар код нь 20 тэмдэгтээс бүрдэх мэдээллийг агуулдаг бол QR кодын квадратууд нь өгөгдлийг хоёр хэмжигдэхүүнээр хадгалж, олон мянган тэмдэгтэд багтаах боломжийг олгодог байна.

Нөгөө нэг гол ялгаа нь та QR кодыг лазерын оронд камер ашиглан унших боломжтой юм. Стандарт QR код нь гурван том дөрвөлжинг агуулдаг бөгөөд тус бүр нь нэг буланг эзэлдэг.  Эдгээр нь таны утасны камерыг хээний ирмэг хаана байгааг харахад туслах тохируулгын бай юм. Үлдсэн буланд байгаа арай жижиг дөрвөлжин нь таны утсанд дүрсний цар хүрээ, утсаа барьж буй өнцгийг ойлгоход тусална. Бусад жижигхэн квадратууд нь бүх бодит өгөгдлийг агуулдаг. Хамгийн том QR кодууд нь ойролцоогоор 3 килобайт хэмжээтэй өгөгдлийг хадгалах боломжтой бөгөөд хялбаршуулж ойлговол Нокиа  утсан дээр тоглодог байсан “могой” тоглоомын хялбаршуулсан хувилбарыг хангалттай багтаах зай юм.

ТОВЧ ТҮҮХ

1952 он: Дрекселийн их сургуулийн магистрантууд анхны бар кодоо патентжуулсан.

1967 он: Бар Кодууд нь Кар Трак нэртэй төмөр замын вагонуудыг хянах системийн нэг хэсэг болж өргөн хэрэглэгдэж эхэлсэн.

1971 он: IBM-ийн инженер нь хүнсний бүтээгдэхүүний болон бусад барааны бар кодыг стандартчилан Дэлгүүрийн Бүтээгдэхүүний дүрмийг боловсруулж, дэлгүүрүүдэд кассанд бар код ашиглаж эхлэх боломжийг олгожээ.

1994 он: QR код нь Тоёота компанийн охин компани Denso Wave-ийн лабораторид автомашины үйлдвэрлэгчдийг угсралтын шугамаар урагшлахад туслах зорилгоор төрсөн.

2000 он: CueCat нэртэй компани хэдэн зуун мянган муур хэлбэрийн бар код бүхий сканнерыг хэрэглэгчдэд илгээж сэтгүүлийн зарыг компаниудын вэбсайт руу хайх боломжтой болгосон. Гэвч энэ нь нэг жилийн дотор бүтэлгүйтэж PC World-ийн бүх цаг үеийн хамгийн муу технологийн 25 бүтээгдэхүүн, Time-ийн хамгийн муу 50 бүтээлийн жагсаалтад багтжээ.

2010 он: Ухаалаг гар утас нь QR кодыг уншихад хангалттай ухаалаг болсон - гэхдээ та хэд хэдэн тусгай сканнерын програмын аль нэгийг нь татаж авахад л болно. 

Маркетерууд дахин сэтгүүлийн зар сурталчилгаанд код байрлуулж, хэрэглэгчид корпорацийн вэбсайтад нэвтрэхийг хүсч тэрийгээ хүмүүсийг хэрэглэж эхэлнэ гэж найдсан.

2011: Alipay Хятадын хэрэглэгчдэд QR кодоор дамжин төлбөр тооцоо хийх боломжийг нэвтрүүлсэн.

2014 он: WeChat Pay нь өөрийн QR хүчээр ажилладаг мобайл төлбөрийн системийг эхлүүлэв. Snapchat-ийн гүйцэтгэх захирал Эван Шпигел Хятадад айлчилж байхдаа технологийг нь маш их гайхсан тул өөрийн апп-ийн SnapCodes нэртэй хувийн хувилбарыг бий болгох баг бүрдүүлж, найз нөхөд нэмэхэд хялбар болгож эхэлсэн.  Фэйсбүүк, Твиттер, Spotify, Амазоны хуулбарлагчид удахгүй энэ мөрөөр нь дагасан.

2017 он: iPhone болон Android төхөөрөмжүүдийн програм хангамжийн шинэчлэлтүүд нь бараг бүх ухаалаг гар утаснуудад QR кодыг зөвхөн утасныхаа камерыг ашиглан скан хийх боломжийг олгосон.

Яагаад Хятадаас бусад бүх газар QR код тийм ч их дэлгэрэхгүй байгаа вэ?

Ухаалаг утас QR код уншиж чаддаг болсны дараахан Хятадын технологийн томоохон компаниуд болох Alibaba, Tencent нар кодуудыг ашиглан гар утасны төлбөр тооцооны системийг эхлүүлж, одоо тус улсын жижиглэнгийн худалдаанч уг гүйлгээ давамгайлж байна. Өөр бусад технологиудаас ялгаатай нь QR код тусгай төхөөрөмж шаарддаггүй.  Гудамжны худалдаа эрхлэгчээс эхлээд томоохон корпорац хүртэл хэн ч байсан цаасан дээр хээ хэвлүүлж, бизнес эрхэлж болно.

Гэхдээ яагаад энэ арга Хятадаас гадуур тархаагүй вэ?

Карен Чиу "South China Morning Post" сонинд бичихдээ улам бүр цэцэглэн хөгжиж буй Хятадын хэрэглэгчид гар утасны төлбөрийн хэрэгцээ илүү их байсан гэж үзэж байна. 

Хятадын хамгийн том дэвсгэрт нь 100 юань (16 орчим доллар) бөгөөд хадгалж, авч явахад ядаргаатай байжээ. Мобайл төлбөр тооцоо хийгдээгүй бусад газарт “бид нэг алхамын урд явж, үсрэнгүй технологи ашиглаж байгаа шүү” гэж өөрсдийгөө илэрхийлэхийг хүссэн үнэтэй брэндүүдийн хийрхэл сурталчилгаа хэрэглээнээсээ түрүүлээд тархчихаж.  

Өнөө цагт QR код хэрэглээ улам ч өсөн нэмэгдэв. Хятадад Alibaba, Tencent компаниуд өргөн хэрэглэгддэг програмуудаараа дамжуулан холбоо барих мөрдөх QR системийг дахин нэвтрүүлжээ. 

Төвлөрсөн мэдээллийн баазууд нь иргэдийн Ковидын эрсдлийг хянаж, статусаа QR кодоор харуулдаг бөгөөд энэ нь барилга руу орох, нийтийн тээврийн хэрэгсэлд суухаасаа өмнө сканнердах ёстой. Зарим улс, түүний дотор Сингапур, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд улсууд үүнийг дагаж мөрдөж байна. Америкийн компаниуд хүртэл энэ системийг цэвэр сайн дурын үндсэн дээр хуулбарлахыг оролдож байгаа аж. 

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Жаргалантын ам, Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд иргэд зорчих боломжгүй байна 2 мин Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 86 гомдол, мэдээллийг хянан шалгав 5 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 11 мин Туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө 15 цаг 39 мин Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна 15 цаг 41 мин “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно 15 цаг 44 мин “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна 15 цаг 47 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж байна 15 цаг 51 мин Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын нөхцөл, шаардлага 15 цаг 55 мин Аж ахуйн нэгжийн татварын ачаалал, хөнгөлөлт болон Сангийн яамны татварын бодлогын хандлага 16 цаг 1 мин ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав 16 цаг 7 мин Жирэмсэн эмэгтэйчүүдийг Америк руу нэвтрүүлдэг эмэгтэйд ял оноожээ 16 цаг 8 мин АНУ Израилын “Төмөр дээвэр”-тэй төстэй хамгаалалтын систем бүтээнэ 16 цаг 10 мин ХАА-н чиглэлийн хөдөлгөөнүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллажээ 16 цаг 11 мин Google Maps: АНУ “Мексикийн булан”-г “Америкийн булан” болгон өөрчилжээ 16 цаг 12 мин Байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа 16 цаг 14 мин Лаосын хуурай боомтын үйл ажиллагаатай танилцлаа 16 цаг 15 мин Химийн эмчилгээний эм тасарсан асуудлыг шийдэврлэжээ 21 цаг 17 мин Jeju Air-ын онгоцны ослын урьдчилсан дүгнэлт: Шувуутай мөргөлдсөн байж болзошгүй 21 цаг 19 мин Увс аймагт автомашин мөсөнд цөмөрч, нийслэлд зам тээврийн ноцтой осол гарлаа 21 цаг 25 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ...
Top