АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден өрсөлдөгч Дональд Трампад хандаж эрх мэдлээ саадгүйгээр шилжүүлэн өгөхийг уриалж байна.
Жо Байден Цагаан ордонд орох эрхээ баталгаажуулж, орон даяар ялалтаа зарлаад буй.
Хэдийгээр Доналд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч Жо Байден тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орох бэлтгэлийг хангасаар байна. Тэрээр зөвлөхүүдтэй уулзаж коронавирусийн халдвартай тэмцэх төлөвлөгөөгөө боловсруулж эхэлжээ.
Мөн Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллах багийнхнаа нэрлэж эхлээд байна.
Тухайлбал, Цагаан ордны тамгын газрын орлогч даргаараа сонгуулийн менежер Жен Мэлли Диллоныг, сонгуулийн зөвлөх Майк Донилон, Стив Риккети нарыг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр томилох тухай мэдээлжээ.