АНУ ирэх сарын 11 нээс эхлэн Хятадын иргэдэд виз олгох журмаа шинэчилж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Америкийн төрийн департаментын албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр Хятадын иргэдэд олгох Америкийн визний хүчинтэй хугацаанд нь хязгаар тогтоохоор төлөвлөж байгаа юм байна. Үүний өмнө Ассошэйтэд пресс агентлаг эх сурвалжаасаа авсан мэдээлэлд үндэслэн робототехник, нисэх онгоц үйлдвэрлэл, өндөр технологийн салбарт суралцагч Хятадын иргэдийн визний хугацааг нэг жилээр хязгаарлахаар төлөвлөж байна гэж дамжуулж байсан юм.
Энэ шийдвэрийг Америкийн үндэсний аюулгүй байдлын стратегийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гаргаж байгаа юм байна. Бүр тодруулбал өрсөлдөгчиддөө оюуны өмчийг дамжуулахаас сэргийлж таслан зогсоох зорилготой гэж тайлбарлаж байна. Гэхдээ виз олгох ерөнхий журманд өөр өөрчлөлт орохгүй гэдгийг баталж байна. АНУ Хятадыг оюуны өмчийг нь хулгайлдаг хэмээн буруутгадаг. Энэ нь худалдааны тэнцвэрт бус байдлын талаарх яриа хэлэлцээнийх нь үеэр хөндөгдөж байсан гол сэдвийн нэг байсан юм.