Өчигдөр буюу 29-ний өглөө Бельгийн зүүн нутгийн Лиегед цагдаад халдсан халдлага гарч, 2 цагдаа, 1 террорист этгээд зэрэг 4 хүн амиа алдаж, 2 цагдаа шархаджээ. Энэ бол террорист халдлага болохыг Бельгийн холбооны прокурор мэдээлсэн байна.
Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээдийн нэрийг Бенжамин Херман гэдэг бөгөөд 28-ны орой шоронгоос чөлөөгөөр гарсан байжээ.
Тэрээр хулгайлах, мансууруулах бодис наймаалах зэрэг гэмт хэргийн улмаас шоронд ял эдэлж байсан ба ял эдлэх үедээ хэт даврагч үзлийн нөлөөнд автсан байж магадгүй байна.