x

Хойд Солонгосын хэвлэлүүд Сингапурын уулзалт төлөвлөсөн өдрөө болно гэв

АНУ-ын Засгийн газрын тайланд Хойд Солонгос улсыг цөмийн зэвсэггүй бүс болсны хариуд эдийн засгийн тусламж үзүүлнэ гэж тусгагджээ.

Хойд Солонгос улсын “Ажилчны Нам”-ын албан ёсны Родонг Синмун сонин АНУ нөлөө бүхий мэдээний агентлагуудыг шүүмжилсэн байна. Тодруулбал, Fox News, CBS, CNN зэрэг агентлагууд дэлхий даяар Хойд Солонгос улс Вашингтоны шаардлагыг биелүүлэн цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоосныхоо хариуд их хэмжээний улс төрийн бус эдийн засгийн дэмжлэг авна гэх мэтээр ойлгуулж байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Мөн АНУ-ын хэвлэлүүд хэн нэг эрх мэдэлтний гарт ажиллаж худлаа мэдээлэл түгээдэг хэмээн шүүмжилжээ. Хойд Солонгосын төрийн өмчит Korean Central News агентлаг үүнийг англи хэл дээр сийрүүлэн төв мэдээний агентлагуудаараа цацжээ.

“АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНАСАУ эдийн засгийн тусламж, дэмжлэг авахын тулд АНУ-тай хэлэлцээ хийнэ гэж мэдээлж байна. Бид ямар ч тийм хэлэлцээ хийгээгүй. Үүний учрыг тодорхой болгож тодруулах болно. Эдийн засгийн тусламжийн тухайд БНАСАУ хэзээ ч тусламж авахгүй. АНУ- Хойд Солонгос улсын харилцаанд найрсаг өөрчлөлт гарч байгаа нь БНАСАУ-ын ард түмний энх тайван, тогтвортой байдлыг хангах хүчин чармайлтын ачаар дэлхийд гайхалтай өөрчлөлт гарч байгаад дэлхий нийтээрээ талархан хүлээн авч байна” гэж хойдууд мэдэгджээ.

Мөн тус мэдэгдэлд АНУ-Хойд Солонгос улсын зургадугаар сарын 12-ны өдөр болох Сингапур дахь албан ёсны уулзалт төлөвлөсөн өдрөө зохион байгуулагдах болно гэжээ.

Бямба гаригт Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй албан бус уулзалт зохион байгуулсан билээ. Тэгвэл Мун Жэ Ин тус уулзалтын дараа хэвлэлүүдэд хандан цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоосны хариуд АНУ манай улсыг заналхийлдгээ зогсоож, Хойд Солонгосын дэглэмийн аюулгүй байдлыг анхаарч үзэхийг Ким Жон Ун хүсэж байгаа гэдгийг дамжуулсан байна.

Эх сурвалж: YONHAP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Өчигдөр 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Өчигдөр 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Өчигдөр 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Өчигдөр 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Өчигдөр 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Өчигдөр 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Өчигдөр 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top