Санчир гаригийн системээс “Кассини” аппаратын олж илрүүлсэн дотоодын жижиг дагуулууд нь асар том банш шиг харагдана. Тэдний энэ хэлбэр нь Бернын их сургуулийн (Швейцари) эрдэмтдийн анхаарлыг татлаа.
Астрофизикч Мартин Рубин (Martin Rubin) Санчир гарагийн Пан, Атлас гэж нэрлэгдсэн дагуулуудын зургийг үзээд ихээхэн гайхжээ. Гаригийн дагуулууд нь 30 км орчмын голчтой нисдэг таваг шиг л харагдаж байв. Сансрын биетийг уулын нуруу шиг зүйл бүслэсэн нь тэднийг “банш” гэж нэрлэхэд хүргэв. Яагаад ингэв гэсэн асуултад хариулахаар Мартин Рубин мэргэжил нэгтнүүдийнхээ хамт оролдсон байна.
Эхлээд тэд дагуулд ийм хэлбэрийг Санчирын түлхэх хүч өгсөн гэж үзэв. Дагуулууд Санчираас 160 гаруй мянган км-ын зайд байгаа нь түүний хэлбэрийг тайлбарлах шалтгаан биш байв. Компьютерийн загварыг гарган үзэхэд тэр хэлбэр нь сансрын жижиг биетүүд мөргөлдөн нийлснээр үүссэн болж таарчээ. Биетүүд нь мөргөлдөх үеэр тэдний хурд секундын 10 метр байсан болж таарлаа. Гэхдээ ийм хэлбэрт орохын тулд мөргөлт нь эгц шулуун байх ёстой. Арван градусын хазгайгаар мөргөлдөхөд ийм хэлбэр нь гарагийн түлхэх хүчин дор эвдрэх байжээ.
М.Цогт