Гайхамшиг болсонгүй. Сингапурт ирэх сарын 12-нд уулзахаар төлөвлөвлөөд байсан хоёр талын уулзалтаас татгалзаж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын лидер Ким Чен Унд захидал илгээн мэдэгдлээ. БНАСАУ цөмийн завсгээсээ татгалзахгүй бол Ливийн хувь тавиланг давтана гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс хэлснийг Пхеньян хатуухан шүүмжилсний дараа Трамп уулзалтаасаа татгалзжээ.
Трампын захидал
"Харамсалтай нь таны саяхны ууртай, илт дайсагнасан мэдэгдэлтэй холбоотойгоор одоо эртнээс төлөвлөсөн уулзалтаа явуулах шаардлагагүй гэж би үзлээ. Цаашлаад, энэ захидал нь хоёр орны сайн сайхны төлөө, гэхдээ дэлхийд хохиролтой ч гэсэн Сингапурын саммит явагдахгүй гэдгийг хүргэж байгаа юм" гэж Трампын мэдэгдэлд өгүүлсэн байна.
Үүний зэрэгцээ Америкийн засаг захиргааны тэргүүн ирээдүйд тэр хэлэлцээрийг явуулахад бэлэн гэсэн байв. "Би хэзээ нэгэн удаа тантай уулзана гэдгээ тэсч ядан хүлээж байна” гэж захидалд онцолсон байлаа.
Дэлхийн хамтын нийгэмлэг “нэн ялангуяа Умарт Солонгос “Солонгосын хойгийн цэцэглэлт ба энх тайвны асар сайхан боломжийг алдлаа” гэж Трамп хэлж байна.
БНАСАУ газар доорхи цөмийн туршилтын Пхунгерийн цорын ганц талбайгаа хааж битүүмжилсэн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч саммитаас татгалзав. Пхеньяны тэр алхам нь хэлэлцээрт бэлэн гэдгийг харуулсан болов уу.
Пенс ба Болтон
Саммитийн дээгүүр хар үүл дөрөвдүгээр сарын сүүлчээр бөөгнөрч эхэлсэн юм. Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын туслах Жон Болтон тэр үед анх удаа Вашигтонд “Ливийн загварын хувилбар” байгаа түүний дагуу ажил үйлсийг явуулна гэх утгатай үг хэлсэн байлаа. Тэр мэдэгдэл нь Пхеньянд түгшүүр төрүүлж, “хэрэв Вашингтон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад зөвхөн Пхеньяны зэвсгийг хураах шаардлага тавиад, түүнийгээ саммит дээр баталгаажуулах гээд байвал түүнд оролцох албагүй” гэсэн юм.
Тавдугаар сарын дундуур Трамп хэдэн жилийн өмнө Ливийн засгийг унагаасан шигээр Пхеньянд хандах төлөвлөгөөгүйгээ тайлбарласан. Гэтэл Трампын туслахууд нь Каддафийг унагасан шиг төлөвлөгөөний талаар яриагаа таслаагүй билээ. Тухайлбал дэд ерөнхийлөгч Майкл Пэнс Fox News телевизэд ярихдаа хэрэв Хойд Солонгос цөмийн зэвсгээ хураалгахгүй бол Каддафийн замаар орно гэх утгатай үг хэлж байлаа.
Пхеньян ч хариугаа нэг их удаасангүй. “АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс БНАСАУ Ливи шигээр төгсөнө гэсэн дээрэлхүү, ухаангүй мэдэгдэл хийлээ. Түүнд цэргийн шийдвэрийн хувилбар хэрэгтэй, түүнд эргэшгүй, бүрэн хяналттай цөмийн зэвсгээс салах гэх мэтийн зүйл хэрэгтэй болжээ. АНУ-тай харилцах асуудалтай холбоотой хүний хувьд хэлэхэд дэд ерөнхийлөгч тийм тэнэг бүдүүлэг үг хэлж байгаад гайхаж байна” хэмээн Хойд Солонгосын Гадаад хэргийн орлогч сайд Чхве Сон Хи мэдэгдэв.
Трамп ба түүний туслахууд Пхеньяны мэдэгдэлд бараг галзуурах шахаж, Трампад саммитаас татгалзах тухай захидлаа өөрөө уншин бичүүлсэн гэж эх сурвалжууд хэлж байна.
Ашиггүй уулзалт
Үүнээс өмнө шинжээчид хоёр талын уулзалт бараг бүтэхгүй талдаа гэж байлаа. Уулзалт боллоо гэхэд Трамп түүнээс хожил авах байсан уу? Хойд Солонгос ганцаараа ямар ч хариугүйгээр цөмийн зэвсгээсээ салахгүй. Трамп сүүлийн үед энэ уулзалтаас Пхеньян татгалзаж өөрөө кокоо авах сонирхолтой байсан байх. Вашингтон саммит дээр ямар ч буулт хийхгүй нь ойлгомжтой байсан. Түүний шахалтууд ч үүнийг баталж байгаа юм.
"Пхеньян татгалзсан бол Трамп түүний шинэ багийн нэр хүнд улсдаа огт өөрөөр харагдах байсан".
Харин цаашид?
Массачусетсийн технологийн эх сургуулийн шинжээч Випин Наранг саммит цуцлагдсаны дараа өрнөж болох дөрвөн хувилбарыг гаргажээ. Үүнд:
-Талууд сайтар бэлтгэж цаашдын дипломат ажиллагааныхаа төлөө саммитыг хойшлуулж болох. Талууд хойгийг цөмийн зэвсэггүй болгох тохиролцоонд хүрсний дараа саммитийг явуулж гэрээ байгуулж болно.
-Вашингтон, Пхеньян хоёр статус-квогоо үлдээн арай илүү гайгүй байдалтайгаар саммитийг хойшлуулж болно. Учир нь тэдний байр суурь эрс ялгаатай.
-Байдал хурцдаж 2017 оны төвшинд хүрнэ. Пхеньян цөмийн туршилтаа хийж, Вашингтон Хойд Солонгосыг устгах заналаа үргэлжлүүлнэ.
-Байдал тэднийг дайнд хүргэтэл эвдэрнэ.
Нарангийн хэлснээр хамгийн боломжийн хувилбар нь хоёр дахь болох бөгөөд гэхдээ Цагаан ордны эзний таамаглах аргагүй аашийг аваад үзэхээр юу ч гарч магадгүй.
Ер нь бол шинжээчид байдлыг хурцадна гэж хэлж байгаа. Пхеньян, Сөүл хоёрын дулаарал нь АНУ-ын оролцоогүйгээр боломжгүй учраас Ким, Мүн хоёрын уулзалтын дүн тэглэгдэж байна. Харин Орос, Хятадын талаар дипломат бодлого явуулах шинэ боломж гарч буй. Тун удахгүй Оросын сайд С.Лавров Пхеньянд айлчилна.
М.Цогт