Малайз улсын ерөнхий сайд асан Нажиб Разакыг авилгалын хэргээр эхнэрийн хамтаар хилээр гарахыг нь хориглосон байсан юм.
Улсын хөрөнгө шамшигдуулсан, хувьдаа завьшсан, авилга авсан хэрэгт буруутгагдаж байгаа Нажиб Разак өчигдөр авилгатай тэмцэх агентлагт мэдүүлэг өгөхөөр иржээ.
Нажибын тэргүүлдэг байсан Үндэсний фронт хүчнийхэн 61 жил төрийн эрх барьсан юм. Харин саяхан болж өнгөрсөн парламентын сонгуульд түүний удирддаг нам ялагдал хүлээснээс хойш 2 долоо хоногийн дараа тэрээр мөрдөгчдөд мэдүүлэг өгч байна.
Түүнийг Малайзын хөрөнгө оруулалтын сангаас 4,5 сая ам.долларыг хувьдаа завшсан гэж сэжиглэн буруутгаж байгаа юм. Гэвч Нажиб өөрийнх нь эсрэг хэрэг үүсгээд байгаа асуудалтай холбоогүйгээ мэдэгдсээр байгаа аж.
Төрийн өмчит “1MDB” сангийн мөнгө завшсан хэргийн талаарх шуугиан 2015 оноос эхтэй. Мөн тэр үед Ерөнхий сайд Резакийн дансанд 700 сая ам.доллар байгааг илрүүлж байсан бөгөөд энэ мөнгийг хөрөнгө оруулалтын сангаас шилжүүлсэн болохыг баталсан ч удалгүй энэ хэрэг замхарч материалуудыг нь нууцлах болсон юм.