x

Дональд Трамп: Ким Жон Унтай хийх уулзалт хойшилж магадгүй

Хойд  Солонгосын удирдагч Ким Жон Унтай 6 дугаар сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон уулзалт хойшилж магадгүй гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзсаныхаа дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Дээд хэмжээний уулзалт болохгүй байх магадлал тун өндөр болохыг тэрбээр нэмж хэлсэн байна.

Трамп хэдхэн хоногийн өмнө Хойд Солонгосын ааш авир гэнэт өөрчлөгдсөнд сэтгэл дундуур байгаагаа хэлээд үүнд Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин нөлөөлсөн гэж үзэж байгаагаа дахин илэрхийлжээ. Тодруулбал Ким Жон Ун хоёр дахь удаагаа Хятадад айлчилсны дараа бодлогоо өөрчилсөн гэдгийг тэр онцолсон юм.

“Бидэнд тодорхой нөхцөл болзол бий. Энэ нөхцөлүүдийг Хойд Солонгос хүлээж авах боломжтой гэж үзэж байна. Хүлээж авахгүй бол бид уулзахгүй. Хойд Солонгост төдийгүй дэлхий дахины хувьд эерэг нөлөө үзүүлэх уулзалт болох боломж бий. Хэрвээ уулзалт товлосон хугацаандаа болохгүй бол дараа нь болж магадгүй. Агуу улс болох боломж Хойд Солонгост байгаа хэдий ч тус улс одоогийн нөхцөл байдлаасаа салахгүй бол уг боломжийг ашиглаж чадахгүй ч байж магадгүй. Хойд Солонгос боломжийг ашиглах хэрэгтэй гэж би бодож байна” гэж Дональд Трамп хэлжээ. Ингэж хэлэхдээ тэрбээр Хойд Солонгост ямар нөхцөлүүдийг санал болгож байгаагаа дурдаагүй байна.

Дональд Трамп хэрвээ Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ салбал Ким Жон Уны аюулгүй байдлыг нь бүрэн баталгаажуулахаа илэрхийлээд Өмнөд Солонгос, Хятад, Япон улсууд асар их мөнгө цутгаж, Хойд Солонгосыг хүчирхэг эдийн засагтай орон болгоход бэлэн байгааг мэдэгдсэн юм.

Трамп, Ким нарын түүхэн уулзалтыг зургаадугаар сарын 12-нд Сингапурт зохион байгуулахаар болсныг тавдугаар сарын эхээр зарлаж байв. Гэвч Солонгосын хойгт явагдаж байгаа АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалт, цөмийн зэвсгээс салгахдаа Ливийн загварыг хэрэгжүүлнэ гэсэн Трампын зөвлөхийн үг зэргээс шалтгаалан уулзалтад оролцох эсэхэд эргэлзэж байгаагаа Пёньян гэнэт мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ: БНСУ-ын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин АНУ-д айлчилж байна

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Өчигдөр 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Өчигдөр 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Өчигдөр 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Өчигдөр 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Өчигдөр 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Өчигдөр 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Өчигдөр 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top