Энэ сарын 11-нд АНУ болон Өмнөд Солонгос улс жил тутам зохион байгуулдаг цэргийн хамтарсан сургуулилтыг эхлүүлсэн юм. Харин энэ сургуулилтыг Хойд Солонгосын талаас өдөөн хатгалга Солонгосын хойг дахь энх тайван тогтоох үйл явцыг хойш нь чангааж байна хэмээн шүүмжилж хөрш Өмнөд Солонгостой засгийн газрын түвшинд хийх гэж байсан дээд хэмжээний уулзалтаа цуцалсан юм. Цаашлаад ирэх 6-р сард Сингапурт зохион байгуулагдах дээд хэмжээний уулзалтыг ч цуцалж магадгүй гэж мэдэгдэж байсан. Тэгвэл өчигдөр Өмнөд Солонгосын цуцлах тухай санаачилгаар АНУ, Макс Тандер нэртэй цэргийн хамтарсан сургуулилтыг зогсоож байгаагаа мэдэгдсэн байна.
Энэ удаагийн цэргийн сургуулилтад байлдааны 100-аад нисэх онгоц үүний дотор “Би-52” стратегийн бөмбөгдөгч “Ф-22” буюу “Раптор” нэртэй радарт үл үзэгдэгч сөнөөгч онгоц оролцож байна. Энэ сарын 11-нд эхэлсэн энэхүү хамтарсан цэргийн сургуулилт ирэх Бямба гаригт буюу 26-ны өдөр өндөрлөнө. Тэгвэл Өмнөд Солонгос болон АНУ хоёр энэ сургуулилтыг ердөө л хамгаалалтын зорилготой 1953 онд байгуулсан харилцан аюулгүй байдлын гэрээний дагуу хийгдэж байгаа гэдгээр тайлбарлаж байна.
Харин энэ асуудалд АНУ-ын батлан хамгаалах яам хамтарсан цэргийн сургуулилтыг цуцлах асуудлаар Өмнөд Солонгостой хэлэлцээ хийгээгүй гэж мэдэгдлээ.