x

Николас Мадура Венесуэлийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

Өчигдөр буюу Ням гарагт Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Николас Мадуро ялж, дахин зургаан жил улс орныг удирдахаар болжээ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад тус улсын нийт санал өгөх эрхтэй сонгогчдын 46 хувь нь буюу ойролцоогоор 7,6 сая сонгогч саналаа өгсөн байна. Венесуэл улсын сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг зарлалаа.

Энэ удаагийн сонгуульд одоогийн төрийн тэргүүн нийт сонгогчдын 67,7  хувь нь буюу 5,8 сая сонгогчийн саналаар дахин сонгогдсон болохыг тус улсын сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ. Харин сөрөг хүчний удирдагчдын нэг Энри Фалкон, нийт сонгогчдын 21,2 хувь буюу 1,8 сая сонгогчдын санал авсан байна.

Сонгуулийн санал хураалт болохоос өмнө Мадуро Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид  төрийн тэргүүний сонгуулийг  энэ оны  эцэст болох ёстой байсан, сонгуулийг  ийнхүү  өнөөдөр  зохион байгуулахаар шийдвэрлэснийг эрс буруушааж байсан юм. Гэвч хамтран зүтгэгчид нь  ийнхүү энэ удаагийн сонгуулийг бойкотлосон ч сөрөг хүчний удирдагчдын нэг Фалькон  нэр дэвшин өрсөлдлөө. 

Сөрөг хүчний нэр дэвшигч Фалькон “Сонгууль хууль зөрчиж явагдсан тул бид үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдээд дахин сонгууль явуулахыг шаарджээ.

Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль  улс  орны  эдийн засгийн  байдал  хүндхэн цаг үед  болж байна. Олон улсын валютын сангийн саяхан танилцуулсан тайлан илтгэлд Венесуэлийн  эдийн засаг энэ онд 15 хувиар буурахыг инфляцийн түвшин нь 13000 хувьд хүрэхийг тэмдэглэсэн байсан  юм. Энэ  сард тус улсын хар зах дээр ам.долларын ханш  700 мянган  Боливараас  давсан  байна. Гэвч  ерөнхийлөгч  Мадуро  улс  орон   энэ сарын 20 ноос хойш  өсөлт, хөгжил дэвшлийн  замдаа орж эхлэхийг  амлаж  байна.

Харин өнөөдөр улс орны  өмнө тулгамдаж байгаа бүх  хүндрэл асуудлуудад  АНУ  тэргүүтэй  Колумбийн нутаг дэвсгэр дэх  эдийн засгийн мафийнхан  буруутай хэмээн баталж байгаагаа илэрхийлдэг юм. Ийнхүү одоогийн ерөнхийлөгч Николас Мадура дахин сонгогдсоноор тэрээр 2 дахь бүрэн эрхийнхээ хүрээнд ирэх 6 жил дахин улс эх орноо удирдах болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Өчигдөр 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Өчигдөр 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Өчигдөр 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Өчигдөр 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Өчигдөр 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Өчигдөр 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Өчигдөр 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top