Сиднейн их сургуулийн эрдэмтдийн явуулсан сүүлчийн судалгаагаар, агаар мандлын нүүрс хүчлийн хийн хаягдлын найман хувь нь аялал жуулчлалаас үүдэлтэйг тогтоов.
Мэргэжилтнүүд 2009-2013 онуудад дэлхийн 160 оронд хүлэмжийн хийн урсгал ямар байсныг судалсан байна. Тэдний судалгаа нь даяарчлалын бохирдлын гол шалтгааны нэг нь жуулчлал гэж тогтоожээ.
Жуулчлалын улмаас хүлэмжийн хийн хаягдлын лидерээр АНУ тодорлоо. Хоёрдугаарт Хятад, дараалаад Энэтхэг, Герман хоёрыг нэрлэв. Эдгээр орнуудад хаягдлын ихэнхийг дотоодын аялал нь гаргажээ.
Мальдив, Кипр, Сейшалын арлуудын агаарын бохирдлын 80 хувийг жуулчид авчирсан байв. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Индонезийн Бали арал дээр далайн эргийн хог хаягдлын улмаас онц байдал зарлаж байв. Далайн эргийн хогийн бохирдлоор Хятадын дараа Индонези нэрлэгдэв. Индонезийн далайн эрэг орчимд жил бүр 1,29 сая тонн хог “үйлдвэрлэгдэж” байгаа гэнэ.
М.Цогт