x

Европын хамгийн урт ачаа тээврийн гүүрийг Крымийн хойгт нээлээ

ОХУ-д төдийгүй Европтоо хамгийн уртад тооцогдох ачаа тээврийн гүүр Крымийн хойгт өчигдөр нээлтээ хийлээ.

Нийтдээ 19 км үргэлжлэх энэхүү гүүр нь, Крымийн хойгийг Краснодарын хязгаартай холбосон ОХУ-ын тээврийн салбарт хийж байгаа хамгийн том бүтээн байгуулалтын нэг юм. Автомашины гүүр нь 6000 тн жинтэй харин төмөр замын гүүр нь 5500 тн жинтэй 2 хос гүүрнээс бүрдэх Крымийн гүүр нь авто болон төмөр замын тээврийн томоохон дэд бүтэц бөгөөд Хар далай Азовын далайг холбосон Керчены хоолой дээгүүр буюу усан дээгүүр баригдсан гэдгээрээ ихээхэн онцлогтой.

Гүүрийг барьж байгуулах санал санаачилгыг анх 2014 онд тус улсын ерөнхийлөгч Владимир Путин Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэх үйл явцтай холбогдуулан гаргаж байсан. Улмаар, 2016 оноос гүүрийг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 2 жилийн хугацаанд байгуулсан байна.

Крымийн гүүрийн бүтээн байгуулалтын ажилд нийт 10 мянга гаруй барилгачид гар бие оролцсон байна. Мөн энэ гүүр нь, 228 тэрбум рубль буюу ойролцоогоор 3,7  тэрбум америк долларын өртгөөр бүтэж байна. Гүүрний авто замын хөдөлгөөнийг нээсэн байна.

Харин төмөр замын хөдөлгөөнийг ирэх 2019 онд нээхээр төлөвлөж байна.  Энэхүү гүүрээр хоногт 40 мянган авто машин дамжин өнгөрөх даацтай бөгөөд жолооч нар 90 км/ц хүртэл хурдлах боломжтой. Гүүр ашиглалтад орсноор Крымийн хойгийн эдийн засагт сайнаар нөлөөлнө хэмээн шинжээчид үзэж байна. Крымийн гүүрний нээлтийн ёслолд, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оролцож камаз маркийн автомашин жолоодож гүүрээр зорчсон анхны зорчигч боллоо. Крымийн гүүр нээгдэхээс өмнө Европын хамгийн урт гүүр Португалийн Васко Да Гаммагийн 12 км урт үргэлжлэх гүүр тооцогдож байсан юм.

Харин өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн урт гүүр Ази тивд тодруулбал, манай өмнөд хөрш Хятадын Данянг болон Куншиан хотуудыг холбодог 164,8 км урт үргэлжлэх гүүр тооцогддог юм байна. Энэ гүүрийг өнгөрсөн 2010 онд ашиглалтад оруулжээ.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Өчигдөр 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Өчигдөр 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Өчигдөр 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Өчигдөр 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Өчигдөр 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Өчигдөр 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Өчигдөр 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top