x

Сингапур БНАСАУ, АНУ-ын удирдагчдын нисэх онгоцыг цэргийн бааз дээр хүлээн авахаар төлөвлөж байна

Сингапур АНУ-ын Ерөнхийлөгч болон БНАСАУ-ын удирдагчийн нисэх онгоцыг, мөн эдгээрийг дагалдан яваа нисэх онгоцуудыг “Пайя леба” дахь цэргийн нисэх хүчний бааз дээр буулгахыг санал болгосон байна. Энэ тухай “Страйтс таймс” сонин мэдээллээ.

Ражаратнамагийн нэрэмжит Олон улс судлалын сургуулийн судлаач Билвир Сингх "Цэргийн бааз хот улс гэгддэг Сингапурын зүүн хойд хэсэгт байрладаг. Иймээс аюулгүй байдлын үүднээс яг тохирох газар" гэж үзэж байна. Тэрбээр "Дональд Трамп болон Ким Жон Ун-ыг тойрон хүрээлэгчид аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьдаг. Иймээс тэд Сингапурыг уулзалт хийх хамгийн тохиромжтой газар гэдгээр сонгосон. Вашингтон ч тэр Пхеньян ч тэр Сингапур энэ үүргийг 101 хувиар биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. "Чанги" олон улсын нисэх буудал зүүн өмнөд Азидаа хамгийн их ачаалалтайд тооцогддог.

Сингапурын эрх баригчид хоёр орны удирдагчдыг энд хүлээн авахаар болвол аюулгүй байдлыг хангахын тулд нисэх буудлыг удаан хугацаагаар хаах хэрэг гарах юм. Тэгээд ч хоёр орны удирдагчдын нисэх онгоцыг хүлээн авах асуудал Сингапурын зохих ёсны байгууллага болон БНАСАУ, АНУ-ын төлөөлөгчид хооронд маш нарийн яриа хэлэлцээ хийж, яг таг ярьж тохирох асуудлын нэг юм. Бас нэг бэрхшээл бол Хойд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүний талаарх мэдээлэл маш нууц байна.

Гэлээ ч гэсэн Ким Жон Ун-ыг төрсөн дүү Ким Ё Чон заавал дагалдах нь тодорхой. Ким Жон Ун Сингапурт “Ил-62” онгоцоор ирнэ. Тэрбээр саяхан Даляньд Ши Жиньпинтэй уулзахдаа энэ онгоцоор ирж байсан. Тэгээд ч түүний энэ айлчлал 2011 онд засгийн эрхэнд гарснаас хойш хилийн чанадад нисэх онгоцоор хийж байгаа анхны айлчлал юм. “Ил-62” нисэх онгоц Пхеньянаас Сингапур хүрэх замыг төвөггүй туулна. Хамгийн гол асуудал Ким Жон Ун-ы лимузин машин болон айлчлалд шаардагдах бусад тоног төхөөрөмжийг тээвэрлэх ачаа тээврийн “Ил-76” онгоцонд байна.

Энэ онгоц нэг удаагийн шатахуун цэнэглэлтээр БНАСАУ-аас Сингапур хүрэх 5 мянган километр замыг туулах чадамжгүй. Иймээс энэ онгоц замдаа зайлшгүй нэг буулт хийнэ. Ингэхдээ БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуанжоуд эсвэл Вьетнамд бууж шатахуун цэнэглэнэ. Нисэх онгоцны асуудлыг шийдэх онгоц түрээслэх гэсэн хувилбар бий. Мэдээж хэрэг Хятадаас түрээсэлнэ. Гэвч энэ нь боломжгүй зүйл. Нэгдүгээрт, нэр хүндийн асуудал. Ким Жон Ун өөрийн онгоцоор ирснээр улс орныхоо тусгаар тогтнолыг батлан харуулна. Хоёрдугаарт, улс орны аюулгүй байдлын асуудал байна. Хэдийгээр БНАСАУ болон БНХАУ хооронд найрсаг нөхөрсөг харилцаатай ч хойдын тусгай алба удирдагчаа өөр орны онгоцоор тээвэрлэхийг хэзээд зөвшөөрөхгүй нь мэдээж юм" гэжээ. 

Эх сурвалж: Монголын мэдээ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Өчигдөр 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Өчигдөр 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Өчигдөр 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Өчигдөр 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Өчигдөр 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Өчигдөр 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Өчигдөр 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top