Японы Ойн аж ахуй ба модон бүтээгдэхүүний шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд модны амт бүхий алкоголийн ундааг үйлдвэрлэх аргыг боловсруулжээ. Модон торхонд дарсан алкоголийн ундаанаас ялгаатай нь шинэ бүтээгдэхүүнийг тэр чигт нь модноос бүтээжээ.
Эхлээд модны холтсыг нэгэн төрлийн нухаш болгоод дараа нь түүнд исгэх бодис зэргийн орцыг нэмдэг гэнэ. Түүнд модны ер бусын амтыг нь хадгалахын тулд халаадаггүй ба туршилтад хар мод, хус, буйлсын холтосыг ашигласан байна.
Хар модны 4 кг холтосноос 15 хувийн алкогольтай 3,8 литр архи гарган авсан ба тэр нь алкоголийн агуулгаар сакетай төстэй байжээ. Мэргэжилтнүүд гурван жилийн дараа “модны архиа” худалдаанд гаргах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа аж.
М.Цогт