АНУ-ын том компаниудын удирдлагын өнгөрсөн оны дундаж орлого $12,1 сая доллар байлаа гэж The Wall Street Journal мэдээлэв.
Сонинд тэмдэглэснээр тэдний цалин хөлс өмнөх 2016 оныхоос 9,7 хувиар нэмэгдэж, $11,5 саяас 12,1 сая хүрчээ. Эмийн, технологийн, анагаахын салбарын компаниудын захирлуудын цалин хамгаас өндөр байжээ.
Чансааны эхэнд доорх компанийн тэргүүн нар: Broadcom ($103,2 сая, өмнөх оныхоос 4,2 дахин их), CBS ($69,3 сая, өмнөх оныхоос 0,4%-иар бага), TransDigm ($61 сая, 3,2 дахин), TimeWarner ($49 сая, 50,3%-иар их), TripAdvisor ($47,9 сая, 40 дахин их) бичигдсэн байна.
S&P 500 индексийн компаниудын захирлууд $5 саяас доош хэмжээгээр цалингаа буулгажээ. Ларри Пейж (Alphabet) $1 сая (2016 оных шиг), Уоррен Баффетт (Berkshire Hathaway) $100 мянгаар бага (79,5%-иар буурсан), Жеф Безос (Amazon) $1,7 сая (2016 оныхоос өөрчлөгдөөгүй) нар тус тус ийм цалинтай байлаа.
Үүний зэрэгцээ, хамгийн өндөр цалинтай 20 дарга нарын найм нь одоо удирдах ажилгүй гэнэ. Төмөр замын магнат Гюнтер Гаррисон (CSX) нас барсан, бусад нь тухайлбал, Стив Уинн (Wynn Las Vegas), Марго Георгиадис (Mattel) зэрэг харьцаа эзэмшигчидтэй зөрөлдөөнтэй эсвэл санхүүгийн үзүүлэлт нь сул байсны улмаас огцоржээ.
М.Цогт