Тавдугаар сарын 9-ний орой Дональд ба Меланья хоёр АНУ-ын цэргийн албан хаагчдын эх, эхнэрүүдэд талархах өдрийн баярын арга хэмжээнд оролцлоо. Тэд цуг гарч ирсэн нь бас дахиад л нийтийн сүлжээний яриаг өрнүүллээ. Дональд эхлээд үг хэлэв. Меланья дараа нь бас үг хэлж нөхрөө дэмжив.
Ерөнхийлөгчийн эхнэр хар хөх өнгийн бараан хөх даашинз-пижак өмсөн өргөн савхин бүс бүсэлжээ. Тэдний харилцаанд хямрал гарсан гэх яриа их байгаа ч хосууд бие биеэ их л нандигнаж, гэрэл зурагчдын өмнө тэврэлдэн байж таашаалтай нь аргагүй зургаа татуулж байлаа.
Хэдэн цагийн дараа хосууд Эндрюсийн нисэх баазад очин Хойд Солонгосын шоронгоос суллагдан ирсэн америкийн иргэдийг угтаж авлаа. Энэ арга хэмжээнд Меланья хар цагаан брюкийн костюмаар гоён хар футболка, сонгомол загварын өндөр өсгийтэй лабутин шаахай өмссөн байв.
М.ЦОГТ