АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Хойд Солонгост албан ёсны айлчлал хийж байнаа билээ. Айлчлалын бас нэг гол зорилго бол, талууд тус улсад хоригдож байгаа Америкийн 3 иргэнийг суллах асуудлыг бас хөндөж хэлэлцэх байсан. Харин талууд тохиролцоонд хүрч 3 иргэнийг суллажээ.
Японы Эн Эйч Кэй телевизийн мэдээлж байгаагаар өнгөрсөн шөнө, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео 3 иргэний хамт нисэх онгоцондоо сууж байгаа дүрс бичлэгийг харуулжээ. Энэ тухай ч, ерөнхийлөгч Дональд Трамп, өөрийн цахим хуудас болох твиттерхуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Шоронгоос суллагдсан 3 хүний биеийн байдал сайн байгаа тухай мөн мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын Ёнхап” агентлагийн мэдээлж байгаагаар суллагдсан 3 иргэн нь Солонгос гаралтай нэг нь номлогч бол хоёр нь багш юм. Хойд Солонгост тагнуул хийж дайсагнасан үйл ажиллагаа явуулсан гэсэн хэргээр 3 иргэнд ял оноож өнгөрсөн 2017 оны 4-р сарын эхээр Пхеньяны ойролцоох зочид буудлаас хорих газар луу шилжүүлэн байрлуулжээ.
Харин Хойд Солонгосын эрх баригчид Америкийн 3 иргэнийг суллахыг зөвшөөрсөн бөгөөд 2 сарын өмнө суллах шийдвэр гаргасан гэнэ. Гэхдээ Хойд Солонгосын эрх баригчдын энэ шийдвэр Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзах ёстой гэх Вашингтоны байр суурийг өөрчлөхгүй юм байна. Америкийн 3 иргэний хувь заяа хэрхэх нь Вашингтон болон Пхеньяны харилцаанд нөлөөлнө гэж Америкийн төрийн департаментын төлөөлөгч мэдэгдэж байсан. Ерөнхийдөө АНУ болон Хойд Солонгосын хоорондын харилцаа, эдгээр иргэдээс шууд хамааралтай байсан гэж хэлж болох юм.
Энэ үйл явдлыг мөн олон улсад Трам Ким-ийн түүхэн дээд хэмжээний уулзалтаас өмнө шийдвэрлэсэн чухал асуудлуудын нэг боллоо одоо 2 тал харилцан зөвшилцөхөд илүү нээлттэй болж байна гэж харж байгаа ажээ.
Эх сурвалж: Монголын мэдээ