Дэлхийн 2-р дайны дараа, Япон Тайвань арлыг Дундад иргэн улсад буцаан өгсний дараа Тайваний эдийн засаг маш хүнд үедээ байсан бөгөөд тухайн үед эрх барьж байсан Гоминь нам авилга, хүнд сурталд автаж, арлын иргэд үл тэсэн, 2-р сарын 28-ний өдөр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэн арлыг бүхэлд нь хяналтандаа авсан болов ч, эрх баригч нам Хятадын эх газраас цэрэг хөдөлгөн удалгүй хөдөлгөөнийг цус урсган нухчин дарсан байдаг.
Хөдөлгөөний үеээр хичнээн хүн хэлмэгдсэн талаар тодорхой тоо баримт одоо хүртэл байдаггүй ч Тайваний засгийн газар ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйн, 1996 оноос энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон цэцэрлэгт хүрээлэн, музейг байгуулжээ.
Өнөөдөр Тайваньд Энх тайваны өдөр тохиож байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.