Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Наркологийн тасгийн сувилагч ажлын байран дээрээ амиа хорлосон хэрэг гарчээ. Талийгаачийг арванхоёрдугаар сарын 17-18-нд шилжих шөнө ээлжтэй байсан бөгөөд ариун цэврийн өрөөнд уяагаар өөрийгөө боомилсон байдалтай олджээ.
Тухайн үед эмнэлгийн ерөнхий жижүүр талийгаачийг мэдээгүй байна. 18-ны өглөө 07.00 цагийн орчимд талийгаачийг эмнэлгийнхэн олн, дуудлага өгснөөр цагдаа нар 08.00 цагт очсон байна.
Эрүүл мэндийн салбарт анх удаа ийм эмгэнэлт хэрэг гарлаа. Талийгаач Г нь 28 настай, нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ.
Сэтгэгдэл (1)