x

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүний хоёр өдөр, нэг хоногийн айлчлал

Наадмын өмнө манай улсад хийсэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлалыг манайхан багагүй түгшүүртэй хүлээж авсан билээ. Ялангуяа түүний өмнөх удаагийн  айлчлалын үеэр хэлсэн “Найрсаг харилцаатай Монгол Улсын дотоод хэрэгт гаднын нөлөөг тусгахгүйн тулд хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ бүгдийг хийх болно” гэдэг үг (мэдээж хэрэг түүний энэ үгэнд Хятадын Засгийн газрын оролцоо байгаагүй) энэ удаагийн айлчлалын өмнө нийгмийн сүлжээгээр цацагдсан нь олон монгол хүний зүрхэнд шар ус хуруулаад байв. Тэр тусмаа ОХУ-ын хөрш Украинд хийж буй түрэмгий дайн нөхцөл байдал уур амьсгалыг улам хүндрүүлсэн нь ойлгомжтой.

Харин хоёрхон хоногийн дараа /энэ сарын 7, 8-ны өдрүүдэд/ болох Хятадын  Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалаас манай улс харьцангуй эерэг хүлээлттэй байгааг хэвлэл мэдээллүүд онцолж байна. Хэдийгээр Хятад улс дотооддоо улс төрийн нөхцөл байдал хурцадмал байгаа ч Хятад бол Орос биш, Тайвань ч Украин биш нь ойлгомжтой. Оросын төрийн тэргүүний газар нутгаа тэлэх гэсэн түрэмгий дайн болон Хятадын Засгийн газрын явуулж буй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах бодлогын хооронд газар тэнгэр шиг ялгаа бий.

Тиймээс Монгол Улс гадаад бодлогодоо “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрч, баримталж ирсэн. Хөрш орныхоо дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэсэн үг.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүний Монголд хийх айлчлалын тухайд манай хэвлэл, мэдээллийнхний зүгээс эдийн засгийн үр өгөөж талаас нь түлхүү харж байх шиг байна. Ялангуяа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-од эдийн засгийн үр нөлөөтэй дэмжлэг болно гэдгийг онцолж байгаа. Ерөнхий сайдын мэдээлснээр бол айлчлалын үеэр яригдах гол асуудлууд нь Эрдэнэбүрэнгйн УЦС болон Багануурын цахилгаан станцууд байх бололтой. Засгийн газар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг энэ намар эхлүүлж, таван жилийн дотор ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа. Төслийн нийт өртөг нь 271,48 сая доллар. Энэ төслийг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, хорин жилийн дотор өртгөө бүрэн нөхөхөөр тооцоолсон байдаг. 

Дээр нь 2015 оноос хойш бүтэн долоон жил гацчихаад байгаа Багануурын цахилгаан станцын ажлыг эхлүүлчихвэл (барилга угсралтын ажил мөн дөрвөн жил үргэлжилнэ) манай улс дотооддоо эрчим хүчний хомсдлоос бүрэн гарна. Товчхондоо, ирэх 4-5 жилийн дотор манай улс эрчим хүчний хувьд хойд хөршөөсөө хараат байхаа болино гэсэн үг. Тэгэхээр энэ бол зөвхөн эдийн засгийн хувьд төдийгүй улс төрийн хувьд чухал ач холбогдолтой айлчлал болох нь байна.

Мэдээж хэрэг үүний араас Хятад улс руу нийлүүлж байгаа нүүрсний экспортын асуудал яригдах байх. Экспортоо, экспортынхоо гарцыг нэмэгдүүлж байж бид эдийн засгаа өсгөх, зээлээ төлөх боломжтой болно. Тиймээс нүүрсний худалдан нийлүүлэлтээ нэмэгдүүлэх асуудлаар манай талаас эрчимтэй яриа хөөрөө өрнүүлэх болов уу хэмээн мэргэжилтнүүд найдаж байгаа. Эцэст нь 2018 оноос хойш хийгдээгүй байгаа Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүнүүдийн ээлжит уулзалтын товыг ярилцах болов уу гэсэн хүлээлт байгаа.

Тиймээс Хятадын Гадаад хэргийн сайдын манай улсад хийж буй нэг хоног, хоёр өдрийн айлчлал Оросын төрийн айлчлалаас илүү бидэнд үр өгөөжөө өгнө гэж судлаачид, мэргэжилтнүүд дүгнэж байна. Сүүлийн жилүүдэд олон улсын нөхцөл байдал нарийн төвөгтэй болж байгаа явдал Хятад улсын гадаад бодлогод нөлөөлж, худалдаа, эдийн засгаа эрчимтэй сэргээх бодлого явуулж байгаа. Манай улсад хийж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүний айлчлал ч бас ийм зорилготой.

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
E-Mongolia системээс шинжилгээний хариугаа хэрхэн харах вэ? 7 цаг 22 мин Дунд голын үерийн хамгаалалтын даланг шинээр барьж, нөхөн сэргээж байна 8 цаг 15 мин Европын охидын математик олимпиадаас Монголын баг гурван хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртлээ 8 цаг 15 мин Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул уурхайн салбар давамгайлж байна 8 цаг 16 мин Үндэсний хиймэл дагуулын хөгжүүлэлт: Монгол Улс харилцаа холбооны хүртээмжийг сансраас шийдэх алхамдаа орж байна 8 цаг 18 мин Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна 8 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний гутал үйлдвэрлэгчдэд зочилж, “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав 8 цаг 20 мин Монголын анхны паппет кино “Пөөдөө” нээлтээ хийхэд бэлэн боллоо 8 цаг 21 мин 2025 оны Үндэсний их баяр наадмын найруулагчаар Н.Наранбаатар ажиллана 8 цаг 22 мин Эмнэлэгт захиалсан цагтаа очиж амжихгүй бол И-Монголиа системээс захиалсан цагаа цуцалж болно 8 цаг 23 мин И-Монголиа системээр 1 минутад зээлийн мэдээллийн лавлагаагаа аваарай 8 цаг 24 мин Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогыг хэрэгжүүлж байгаа нь төрийн алдаа 14 цаг 23 мин Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо илэрч магадгүй байна 14 цаг 43 мин “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөг амьтанд ээлтэй нийгмийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ 14 цаг 48 мин “Сэлбэ” нэгдсэн эмнэлэг хүчилтөрөгчийн шинэ агуулахтай боллоо 14 цаг 51 мин “Арсенал” 15 удаагийн аварга “Реал Мадрид”-ыг хожин, 2009 оноос хойш анх удаа хагас шигшээд шалгарлаа 14 цаг 54 мин Баруун аймгуудад бороо, нойтон цастай, Алтайн уулархаг бүсэд шороон шуургатай байна 14 цаг 55 мин Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон 14 цаг 56 мин АНУ Хятадыг шахахын тулд 70 гаруй орны тарифыг бууруулах нөхцөл тавив 14 цаг 57 мин LEGO компанийг эзэмшигч Майкл Хэлби цанаар гулгаж яваад осолдож, нас баржээ 14 цаг 58 мин
iИх уншсан
Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Монгол, Хятадын газрын тосны хамтын ажиллагаа шинэ шатанд ши... Б.Мөнгөнтуул Хятадын Жу Жинерт хожигдож, тавдугаар байр руу ... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арг...
Top