Байгаа газарт маань гучин хэм хүрч халав, тавдугаар сард. Ийм халуун бүгчимд бүрхэг өдрийг илүү санадаг. Харин монголд салхи хүчтэй, цастай байгаа сурагтай. Тавдугаар сар шүү дээ уг нь. Гуч хүрч халах ёсгүй, гурван өдөр дарааллаад цас хялмайлж, салхилж шуурах ч ёсгүй.
Гуч хүрсэн хүн ингэж амьдарч болохгүй… тэгэх ёсгүй, ингэх ч ёсгүй. Миний сүүлд хамгийн их мэдэрч шаналж байгаа зовлон энэ байв.
Мэргэжлийнхний нэршлээр “Эрх ямбатны зовлон”. Эрх ямбандаа янтаганаж зовдог тухай. Нэг анзаарсан өө нөхөр дундаж, ямбандаа янтаганаж байдаг шүү. Хүн харвал муу хэлнэ, хүрээллийнхээ дунд байхын тулд тэдний хэрэглэдгийг хэрэглэж, өмсөхийг өмсөнө… эсвэл бүр мөлхөөд ч болтугай монголоос зугтчихвал л сайхан амьдарна. Сайхан амьдрах гэж махарч зүтгэх зуураа зүгээр л амьдрах гэдэг үйлээ хойш нь тавьчихна. Хүйтэн ханыг хээтэй цаасаар далдалчихдаг шигээ. Өнгө мөнгөний хуурамч хорвоо гэдгийг бүгд мэдэрчихсэн, мэднэ.
Гэхдээ үнэн байгаа, стандартад нь таарахгүй байгаа, өөрөөрөө байгаа юмсыг хүлээж авах, зөвшөөрөх, хамт орших зориг байхгүй, өөрөөрөө байх зүрх хүрэхгүй. Ер энэ дэлхий дээр ийм, тийм гэсэн амьдрах стандартыг хэн гаргаж баталдаг бас дагаж мөрддөг вэ? Мэдэрч таашаах эсвэл шархирч шаналах юниверсал мэдрэмж л гэж байна уу гэхээс ингээд амьдар тэгээд орш гэдэг заавар зааварчилгаа байхгүй шүү дээ. Илүү хүчтэй байгаа нийгмийг хараад бид аа энэ хэд л сайхан амьдарч байна гэж дүгнэдэг байж магадгүй ч голоос ус уудлаад гэрийн зүг алхах саалийн үнэртэй дээлтэй бүсгүй ч сайхан амьдарч байгаа юм шүү дээ.
Гэтэл хүн гэдэг амьтан байгаа нөхцөлдөө бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай байна гэж бараг байдаггүй. Улирал хүртэл. Өнөөдөр тавдугаар сар. Өдийд ингэж халаад, өөр хэсэгт нь ийм хүйтэн байхад таван сарыг таван сар биш гэж хэлж зүрхлэх үү. Таван сар л бол таван сар шдээ. Өмнөхөөсөө өөр байна уу, олон жилийн дунджаас ялгаатай байна уу, дэлхийн нөгөө тохой, тойрогт байгаатай тохирохгүй байна уу хамаагүй. Хүсснээрээ өөрийнхөөрөө байгаарай.
Амьдрахад ямар ч стандарт гэж байхгүй, мэдрэх боломжтой хором мөч л гэж бий.
Дундаж монгол Долгор
Холбоотой нийтлэлүүд:
Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл
Дундаж монгол Долгорын мөрөөдөл
Дундаж монгол Долгор ба Google map
Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал
Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь
Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа
Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь
Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол
Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт
Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас
Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг
Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл
Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг
Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай
Дундаж монгол Долгор нь Малтад
Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл
Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор
Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн
Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай
Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь
Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...
Дундаж монгол Долгор: “love him free”
Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт
Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг
Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө
Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?