Улаанбаатар болон Дархан чиглэлд галт тэргээр зорчигчийн урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Дөрөвдүгээр сарын 21-нээс өдөр бүр нэмэлт галт тэрэг аялж эхэлсэн билээ. Тэгвэл Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлийн 303/304 дугаартай уг зорчигчийн галт тэрэг Тавдугаар сарын 7-ноос эхлэн Баянбуурал буюу 300 дугаар километрт зогсдог болж байна.
Ингэснээр Улаанбаатараас 08:50 цагт Дархан чиглэлд аялах галт тэргээр иргэд Баянбуурал хүртэл мөн зорчих боломжтой болжээ.
Дархан чиглэлийн галт тэрэгний зуны цагийн хуваарийг хүргэж байна.