x

Нийт 211 төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас нь халжээ

2008 онд Захиргааны хэргийн шүүхэд төрийн албаны 100 хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байсан бол тухайн сонгуулийн дараагийн жил буюу 2009 онд 197 хэрэг хянан шийдвэрлэж энэ төрлийн хэрэг, маргаан хоёр дахин өсчээ.

Мөн 2012 оны сонгуулийн жил төрийн албаны 133 хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байсан бол 2013 онд энэ төрлийн хэрэг, маргаан 203 болж 52 хувиар, 2016 онд төрийн албаны 417 хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байсан бол 2017 онд 660 болж 58 хувиар тус, тус өссөн байна.

Харин 2020 онд төрийн албаны 199 хэрэг, маргаан хянан шийдвэрлэсэн бол 2021 оны гуравдугаар улиралд төрийн албаны 211 хэрэг маргаан, хянан шийдвэрлэсэн байна.

2018-2020 онд 1241 төрийн албан тушаалтныг ажилд эргүүлэн томилж, тэдгээрийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт ойролцоогоор 4 орчим тэрбум төгрөгийг олгох шүүхийн шийдвэр гарсан байдаг. Гэвч учирсан хохирлыг төрөөс нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэрийн хэрэгжилт 30 орчим хувьтай, харин төр буруутай албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжихгүй байгаа юм.

Ерөнхийдөө Засгийн газар шинэчлэгдэн байгуулагдах, яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт, төрийн албан хаагчдын орон тоо, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөх зэрэг шалтгаануудтай холбоотой гэдгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ статистикд дурджээ.

ШЕЗ-ийн Шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайхан "Ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр шүүхээр шийдэгдэж байгаа хэргийн 60-70 хувь нь нэхэмжлэгчийн талд харин 30 орчим хувь нь хариуцагчийн талд шийдвэрлэгдэж байна.

Шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарч байна гэдэг нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж байгаа хэрэг юм. Тэгэхээр ажлаас халж байгаа дарга нарын гаргаж байгаа захиргааны акт хууль бус буюу өөрөөр хэлбэл хуулийн үндэслэл буруу байна гэсэн үг" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 26 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 2 цаг 39 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 3 цаг 6 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 3 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 47 мин Ураны улс төр уран байгаасай 3 цаг 52 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 3 цаг 55 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно 2025-01-03 Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он 2025-01-03 Аргентинын эмгэнэл 2025-01-01 Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ 2025-01-01 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-01 У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ 2025-01-01 Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Top