x

Дундаж монгол Долгор

“Мундаг шүү, мундаг шүү, мундаг шүү” манжилсан юм шиг энэ үгнээс бүр нэг залхсан хүн энэ бичвэрийн ард энгийн нэг, дундаж монгол хүний дүрийг олох, бүтээх, багтаж амьдрахын төлөө бас дундаж монголчуудаа олон болоосой хэмээн цуврал бичвэрүүдээ та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдэв.

Эдийн засагчдын хүслээр тухайн нийгмийн дундаж давхрагынхан бөөнөөрөө ажилтай, анхиатай, тэр хэмжээгээрээ орлоготой байвал тэгээд тэр улс сэвхийгээд сэргээд ирдэг юм гэнэ лээ. Би өөрийнхөө эргэн тойрныг ажиглахаар урдахаа хийгээд чимээгүйхэн урагшилдаг хэсэг нь цөөн, тэр бүү хэл ард хормойгоороо урдахаа нөхөөд явдаг эгэл жирийн айл гэр ч цөөхөн байх шиг. Харин ардах хормой ч үгүй, урд тууж яваа айл гэрийн угаадас, үлдэс, хагасаар амьдралаа болгож яваа хүмүүс л олон шиг. Амьдралаа тиймхэн юмаар болгож яваа хүмүүс хэдийдээ хүсээд байгаа амьдралаа хөл дээр нь босгохов чиг. 

Дундаж монгол, дундаж монгол… дунджаар монгол эмэгтэй хүн 75 жил гаруй буюу ихэнх нь эрчүүдээсээ илүү есөн жилээр илүү хорвоогийн тоосыг хөдөлгөдөг. Хүн зүйлийн эмэгчин нь илүү наслаад байдгийн учир нь үхтэл үр харам гэгчээр хүний амьдралын хамгийн чухал зүйл болох генетикийн дарааллаа дараа үедээ бүрэн бүтэн, сайжруулж хадгалуулчих гэдэг төрөлх араншинтай нь холбоотой. За энэ хальт далбийлтыг буцаагаад гол шугамдаа нийлүүлье. 

Дундаж монгол хүн статистик тоогоор нэг сая орчим төгрөгийн цалин авдаг. Гэхдээ энэ тоо бол статистик шүү. Тухайн тоололд цалин авч буй бүх хүний цалингийн хэмжээг бүх хүний тоонд харьцуулаад энэ тоо гардаг юм. Жишээ нь, нэг айлын нөхөр албан тушаал өндөр ажил хашаад сард сая таван зуун мянган төгрөгний цалин авдаг, эхнэр эмч хийгээд сард таван зуун мянган төгрөгний цалин авдаг байя гэж бодъё. Хүмүүс ойлгохдоо монголын дундаж цалин сая төгрөг юм чинь эрхэм эмч эхнэрийн цалин ч бас сая гээд статистик тоогоор бодчихдог гэтэл хөрсөн дээрээ өөр өөр тоотой цалин авдаг. За энэ далийлтыг дахиад гол шугам руу чирье. 

Дундаж монгол хүн ер нь их сургуулийн дипломтой. Гэхдээ харамсалтай энэ нь сэхээрсэн гэсэн үг биш. Их сургуулийн диплом нэг талаар амьдралд олон боломжийг нээх боловч сайхан амьдралын найдвартай баталгаа бас нэг их сайн болж өгөхгүй ээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман улс буцаж сэргэх гэтэл хүний таван зан гай болоод байж лдээ. Германы нийгмийн нэрт зүтгэлтэн Бевереджийн тэмдэглэн үлдээж тэмцсэнчлэн тэр таван зүйл бол хүний ханаагүй хүсэл буюу шунал, өвчин, мунхаглал, харгис байдал, анхиагүйдэлт буюу ажил хийхгүй залхуурах явдал байж.

1942 онд олж тэмдэглээд, олноороо тэмцсэн хүний унаган энэ таван зан харамсалтай нь дундаж монгол хүний хамгийн сайн хийж чаддаг зүйл хэвээрээ л байсаар байна. Гэтэл энэ тавыг гаталсан нь хөгжөөд байна. Миний эргэн тойрноосоо ажигладаг нийтлэг төрхүүдэд. Дөнгөж хөрөнгөжиж буй ханаагүй хүслээ дарж амжаагүй хэсэг бүлэг, хамгийн тайван амгалан байлгах ёстой хайртай хүмүүс, гэрийнхнийгээ ч хүчирхийлдэг харгис хэсэг бүлэг, халамжийн хэдэн төгрөг авчихаад эсвэл аав ээжээсээ хэдэн төгрөг зулгаачихаад ажил хийдэггүй гарууд, дипломтой ч гүйцэд боловсроогүй бидний үеийнхэн.

Нэгдсэн үндэсний байгууллагаас улс орнуудыг ангилдаг өндөр хөгжилтэй, хөгжиж буй гэх хуучны ангилал хоцрогдсон. Тэрний оронд Gapminder олон улсын байгууллагыг үндэслэгч, нийгмийн эрүүл мэндийн доктор Ханс Рослингийн судалж тогтоосноор их орлоготой, дундаж орлоготой, бага орлоготой гэдэг ангиллыг ашигладаг болсон. Хамгийн сонирхолтой нь бага орлоготой орны өндөр орлоготой иргэн өндөр орлоготой орны өндөр орлоготой иргэнтэй яг адилхан. Манайхан дунд ч дэлхийн толгой баячуудтай эн зэрэгцээд, хамт шоуддаг гарууд бий шүү дээ. Улс орны хэмжээнд биш, хувь хүний хүрээнд ярихад хүний дансанд орж ирж байгаа тоон орлогоос илүү хувь хүний сэтгэлгээний хэв маяг, нийгэм дунд биеэ хэрхэн авч явж байгаа нь тэр хүний сэхээтэн хүн үү, дундаж хүн үү, шалихгүй хүн үү гэдгийг тодорхойлно. Тэгээд үнэхээр тэр хүн дундаж хүн бол ямар ч нийгэмд ялгаагүй л тийм хүн байна. “Зөвхөн монголдоо” эсвэл “монгол ч бүтэхгүй ээ” гэж хоёр эрс хязгаар руу нь хуваагдмааргүй байна. Нурууг нь олоод голтой, дундаж байх тухай бөөнөөрөө бодож, ярьж, хөдөлмөөр байна гэдэг чин сэтгэлийн углуургаас Долгор нь энэ буланг хөтлөх болно. Сунжирсан урт танилцуулга, учир агуулгаа энэ хүрээд өндөрлөе.

Дундаж монгол Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 16 цаг 1 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 16 цаг 1 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 17 цаг 31 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 17 цаг 59 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 18 цаг 6 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 18 цаг 15 мин 1968 оны Чехословакийн хавар 18 цаг 43 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 18 цаг 57 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 20 цаг 31 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 20 цаг 40 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 21 цаг 1 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 21 цаг 51 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 22 цаг 1 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 22 цаг 40 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top