x

Вакцины эхний тунг Ерөнхий сайд, хоёр дахь тунг Эрүүл мэндийн сайд хийлгэнэ

Монгол улс Ковид-19 цар тахлын эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирж хүн амынхаа 60 гаруй хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн байгаа.

Өнөөдөр өглөө БНЭУ-аас хандивласан 150 мянган тун буюу 75 мянган хүнийг вакцинжуулах Оксфордын АстраЗенека вакцин Улаанбаатарт ирээд байна.

Мөн өнөө орой Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Хятад улсаас хандивлаж буй 300 мянган тун Verocell вакцин ирнэ.

Вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж, иргэдээ уриалах бол хоёр дахь тунг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриална. 

Монгол улсад маргаашнаас дархлаажуултын ажил эхлэх бөгөөд эдгээр 450 мянган тун вакцин нь ДЭМБ-ын COVAX хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг, Хятад улсаас илгээж буй буцалтгүй тусламж юм. 

Дашрамд, Улсын Онцгой комиссын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг вакцинжуулалтын талаар өнөөдөр мэдээллэхдээ "БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакцин өнөөдөр орой манай улсад ирнэ. ДЭМБ-аас энэ вакцины зөвшөөрөл гарахаар хүлээгдэж байгаа юм. Зөвшөөрөл нь гармагц дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн байхын тулд татан авч байна гэсэн үг юм.

Манай улс БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм, ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V болон Pfizer, AstraZeneca хэмээх дөрвөн төрлийн вакциныг хадгалах дэд бүтцийг шийдвэрлэж, бэлтгэлийг бүрэн хангасан байгаа" гэлээ.

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлснээр "БНХАУ-аас 320 мянган хүн тун, ОХУ-аас 50 мянган хүн тун вакциныг хандиваар авахаар төлөвлөсөн байгаа" гэсэн билээ. Уг хоёр төрлийн вакцинд ДЭМБ одоогоор зөвшөөрөл олгоогүй байгаа бөгөөд ирэх гуравдугаар сард зөвшөөрөл олгох төлөвтэй байгааг албаныхан мэдээллээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 24 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 27 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 40 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 43 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 49 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 53 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 57 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 1 цаг 2 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 1 цаг 11 мин Дэлхийн шинэ дэг 1 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 1 цаг 37 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top