ШУУРХАЙ МЭДЭЭ: Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, дөнгөж сая мэдээлэл хийлээ.
УОК-ын дарга Я.Содбаатар: Олон улсын ачаа тээврийн жолооч дөрвөн хоногийн өмнө 21 хоногийн тусгаарлалтаас гараад гэртээ очсон. Гэвч жолооч болон гэр бүлийн хүнээс нь короновирусийн халдвар илэрлээ. Лабораторийн шинжилгээгээр баталгаажлаа. Иймээс бид хариу арга хэмжээ авах үүднээс Улаанбаатар хотод 3 хоногийн хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Энэ хугацаанд халдвар авсан хүмүүсийн хавьтлыг тогтоох, тандалт судалгаа хийнэ.
Шийдвэрийн дагуу хэд хэдэн арга хэмжээ авахаар болсон.
Үүнд:
- Хотоос гарах хөдөлгөөнийг зогсоосон;
- Үзвэр үйлчилгээ, бар цэнгээний газрын үйл ажиллагаа;
- Боловсролын бүх шатны үйл ажиллагааг түр зогсоох;
- Нийтийн тээвэрт зохицуулалт хийж өглөө 06:00-10:00 цаг, 17:00-21:00 цагийн хооронд буюу ажилд ирэх, тарах үеийн зохицуулалт хийлээ.
Ард иргэддээ айж сандрах хэрэггүй, огт шаардлага байхгүй бол гэрээсээ гарч хэрэггүй гэж уриалж байна" гэлээ.
Сэтгэгдэл (4)