x

Ерөнхий сайдын үнэтэй Хотын даргын суудал

Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазарыг томилов. Яг бас асан гэж хэлэхэд төвөгтэй л дээ. Учир нь энэ өдрийн өглөө УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар гишүүний бүрэн эрхтэйгээ хамт НИТХ-ын анхдугаар хуралдаанд морилж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшсэн байдаг юм. Намын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлж, Нийслэлийн намын хороогоор дэмжүүлсэн түүнд өрсөлдөгч байсангүй.

Гэвч НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс “УИХ-ын гишүүний ажил үүргийн хуваарьт үл хамаарах албан тушаалд давхар нэр дэвшээд явж байгаа чинь Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн шүүмжлэлд мань хүн “Ерөнхий сайд намайг томилно гэж хэлээгүй. Томилохгүй бол бас яах юм” гэсэн тайлбар хийж байсан. Өөрөөр хэлбэл “Томилсных нь дараа итгэнэ” гэсэн үг л дээ. Харин орой нь УИХ-ын чуулган хуралдаж Д.Сумъяабазарыг чөлөөлөөд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилгоогоо хийсэн. Тэгэхээр энэ томилгоо нэлээд тулгамдуу буюу сүүлийн мөчид шийдэгджээ гэсэн үг. Өөрөөр МАН-ын даргад хууль зөрчин барин процессийн ийм алдаа хийх шалтгаан байхгүй. Магадгүй энэ нь нэлээд эртнээс угшилтай зөрчилдөөн байж болох юм.

Тухайлбал, өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн хацрандаа “тентэй” зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, Д.Сумъяабазартан үүнд нэр холбогдсон билээ. Тэр үед УИХ-ын сул гишүүн байсан Д.Сумъяабазарыг сайдын суудлаас болж намын даргадаа гар хүрсэн гэх яриа ч тархсан байдаг. Өөрөө энэ тухайд "Долдугаар сарын 2-ноос хойш Ерөнхий сайдтайгаа уулзаагүй" хэмээн жиргээгээр хариулсан байдаг ч уулзах, шанаадчих хоёр ч гэсэн яг адилхан биш л дээ.

Ерөнхийдээ ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын “хаан” болох нь нэгэнт тодорхой болсон У.Хүрэлсүхийн суудлыг залгамжлагчийн тухай яриа нам дотор ид өрнөж байгаа. У.Хүрэлсүхийн цорын ганц өрсөлдөгч нь Сү.Батболд байж болох ч “Чингис” зочид буудлыг хувьчилж авсан асуудлаар нь хуулийнхан санаатай, санаандгүй ороогоод эхэлснийг үзвэл намын зүгээс нэг их дэмжлэг өгөх гээгүй л болов уу. Тэгэхээр шууд У.Хүрэлсүхийн залгамжлагч буюу шинэ Ерөнхий сайд, намын даргын асуудал руу орох хэрэгтэй болж байна.

Үүнд хамгийн их амбицлаж байгаа хүн нь Д.Сумъяабазар байж таарна. Өнгөрсөн удаа У.Хүрэлсүхийн танхимд багтаж чадаагүй, өмнө Уул уурхайн сайд байхдаа Тавантолгойд IPO гаргана гэсэн том амлалт, том мөрөөдлөө танхимынхаа тэргүүнд нугаслуулаад өнгөрсөн хүний хувьд. Тэгээд ч ард нь Нийслэлийн нам буюу МАН-ын гол цөм байж байдаг. МАН доторх "хотын фракци" гэдэг нэр томьёо огт санамсаргүй ч үг биш. 

Хэрвээ Д.Сумъяабазарыг дараачийн Ерөнхий сайд гэвэл МАН-ын даргын суудал ч гэсэн түүнд шилжиж таарна. Ингэвэл У.Хүрэлсүх намаасаа бүр мөсөн тасарна гэсэн үг. Тиймээс өөрт илүү ойр, гар дор нэгнийг МАН-ын толгойд, Ерөнхий сайдад суулгахын тулд Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс нь буулган хотын даргын суудалд суулгажээ гэж хардаж болохоор байна. Хэрвээ Сумка нь анхнаасаа л хотын даргад шунасан бол УИХ-ын сонгуульд яах гэж нэр дэвших билээ.

Тэгээд ч мань хүн ердөө хэдхэн хоногийн өмнө буюу орон нутгийн сонгууль болохын урьд "Намаа ялалтад хүргэвэл та хотын дарга болох уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Би хотын дарга болохгүй. Олдсон нүх болгонд гүйж ороод байдаг оготно биш” хэмээн өөрийн амаар хэлсэн удаатай. Тэгэхээр түүнийг "оготны нүхэнд" шургахад хүргэсэн хүн нь өөр л хүн байж таарна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Өчигдөр 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Өчигдөр 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Өчигдөр 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Өчигдөр 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Өчигдөр 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Өчигдөр 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Өчигдөр 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Өчигдөр 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Өчигдөр 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Өчигдөр 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Өчигдөр 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Өчигдөр 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Өчигдөр 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Өчигдөр 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Өчигдөр 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Өчигдөр 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Өчигдөр 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Өчигдөр 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Өчигдөр 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу?
Top