УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтийг прокурорын байгууллагаас шүүхэд гаргажээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийн яг одоо шүүхээр хэлэлцэж байна.
Энэ талаар Н.Номтойбаяр цахим хуудастаа "Улс төр орсон цагт хууль үйлчилдэггүй"-н тод жишээ. Намайг нэр дэвшүүлэхгүй, "шоглох" ажиллагаа эхэллээ..." хэмээн дараах мэдээллийг оруулжээ.