x

Шинэ нисэх онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар тохиров

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 16-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Конотой албан ёсны хэлэлцээ хийв.

Талууд ардчилал, хүний эрх, эрх зүйт төр, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхийн чухлыг нотолж, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын яриа хэлэлцээ бүх түвшинд бэхжиж, стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд тогтмолжиж буйг дурдав.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжиж, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэн бүтцийг төрөлжүүлэхэд Япон Улсын Засгийн газар сэтгэл харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн 1 дүгээр шатыг амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглээд, хоёр дахь шатны санхүүжилтийг ойрын хугацаанд олгоход дэмжлэг хүсэв.

Монголын тал Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч эхэлж буй гээд энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хороодын хуралдааныг хийх санал тавилаа. Гадаад хэргийн сайд Т.Коно хоёр орны худалдааг хоёр урсгалд тэлэх шаардлагатай байгааг дурдаад цаашид энэ чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Монголын тал Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж ирсэн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай иенийн зээл” төслийн дараачийн шатыг хэрэгжүүлэх хүсэлт тавив.

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын концессын гэрээ байгуулах яриа хэлэлцээ амжилттай болж, талууд зарчмын тохиролцоонд хүрээд буйг хоёр тал сайшааж, нисэх онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах талаар эрчимтэй ажиллахаар тохиров.

Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжаар баригдсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харъяа Монгол, Япон сургалтын эмнэлгийн нээлтийн ёслолд оролцож байгаадаа Сайд Т.Коно баяртай буйгаа илэрхийлж, монголын тал энэхүү эмнэлэг нь манай анаагах ухааны салбарын хүний нөөцийн хөгжилд үнэтэй хувь оруулахыг талархан тэмдэглэв.

Манай тал Монгол Улсын мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт Японы техникийн хамтын ажиллагаа, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүс нутгийн тээвэр, логистик, эрчим хүчний сүлжээг сайжруулахад чиглэсэн санаачилгууд, хөрөнгө оруулалтын төслүүдэд оновчтой байдлаар оролцох сонирхолтой байгаагаа нотоллоо.

Энэ оны 4 дүгээр сард Монгол Улсаас Япон Улсад ур чадвартай ажилтан илгээх тухай хамтын ажиллагааны баримт бичгийг хоёр тал байгуулсныг сайшааж, цаашид тууштай хэрэгжүүлж ажиллахаар болов. Хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг энэ оны 7 дугаар сард зохион байгуулахаар тогтлоо.

Монгол Улс, Япон Улсын хооронд “Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо” байгуулсны 45 жилийн ойн энэ онд тохиож буйг талууд тэмдэглэж, уг ойн хүрээнд болон 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн наадмыг угтаж, соёл, урлаг,  биеийн тамир, спортын солилцоог өргөжүүлэхээр ярилцлаа.

Сайд Т.Коно Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож буйг Япон Улсын Засгийн газар өндрөөр үнэлдэгийг тэмдэглээд энэ хүрээнд манай Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Энэ удаагийн “Хааны эрэлд 2019” олон улсын хамтарсан хээрийн сургуулилтад Япон Улсын Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчнийхэнээс өнөөг хүртэлх хамгийн өргөн буюу 60 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож буйг мөн тэмдэглэв.

Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг нотолж, бүс нутаг, олон улсын талбар дахь хоёр талын болон олон талт хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж ажиллахаар тогтов. Яриа хэлэлцээ илэн далангүй, найрсаг уур амьсгалд болж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 15 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 17 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 27 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 29 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 30 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 32 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 32 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 33 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 37 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 19 цаг 55 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 19 цаг 58 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 19 цаг 59 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 20 цаг 1 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 20 цаг 4 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 20 цаг 13 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 20 цаг 14 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 20 цаг 16 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 20 цаг 22 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top