x

Ерөнхийлөгч Х.Баттулга Эзэн хаан Нарухитогийн урилгыг хүлээн авлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр ноён Коно Таро Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улс нь социалист нийгмийн үед ч, зах зээлийн нийгэмд ч Монгол Улсад ойр дотно байж, тусалж дэмжиж ирсэн гэдгийг дурдаад, өнөөгийн түвшинд тусламж, дэмжлэг, хөнгөлөлттэй зээл гэхээс илүүтэй харилцан ашигтай бизнесийн зарчимд тулгуурлан хамтарч ажиллах хэрэгтэй гэж үзэж буйгаа хэллээ.

Тухайлбал, Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Япон руу 6000 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн тарифын хөнгөлөлттэй оруулах болсон ч бодит байдал дээр ноолууран бүтээгдэхүүнээс бусад экспортын нэр төрөл нэмэгдэхгүй байгаад анхаарал хандуулах шаардлагатайг цохон тэмдэглэв. Улмаар хоёр орны эдийн засгийн болон бусад харилцааг дэмжих байнгын механизм байгуулахад анхаарал хандуулах, энэ нь Гадаад хэргийн сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд байж болох юм зэрэг санал дэвшүүлэв.

Мөн уулзалтын үеэр хоёр талаас Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөн ярьсан нь Японы эрчим хүчний сонирхлыг хангах, Монголын эрчим хүчний эх үүсвэрүүдийг экспортлох зэрэг ашиг сонирхолтой нийцэж байгаа талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналуудыг хүлээн авч, хоёр орны харилцааны байнгын механизм байгуулах зэрэг саналын хүрээнд харилцан айлчлал, уулзалтын давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарна гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Эзэн хаан Нарухитод мэндчилгээ уламжлахын зэрэгцээ Хаан сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцох урилгыг халуун дотноор хүлээн авсан гэдгээ мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 20 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 22 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 32 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 34 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 34 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 37 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 37 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 38 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 42 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 20 цаг 0 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 20 цаг 2 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 20 цаг 4 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 20 цаг 6 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 20 цаг 8 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 20 цаг 18 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 20 цаг 19 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 20 цаг 21 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 20 цаг 26 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top