x

Дипломат албыг дамжаа болгохоо зогсоо!

Монгол дахь хар тамхины сүлжээг манай улсын хуулийн болон улс төр, дипломат салбарынхнаар бүрдүүлсэн хэрэг биш байгаа?

“Жинхэнэ дипломатч дипломатчийн гэр бүлд хүмүүждэг” гэх хэлц үг социализмын үед сэхээтнүүдийн дунд яригддаг байв. Дипломатчийн гэр бүлээс гаралгүй ч сурлага, хүмүүжлээрээ онцгой залуус малчны хотоос хүртэл энэ албанд бэлтгэгдэж өөрийнхөө замыг дурайлгасан нь ч олон. Эх орон хамгийн шилдэг охид хөвгүүдээ төрийнхөө өмнөөс өгүүлэх хэл, харах нүд, мэдрэх цэг болгон дипломат албанд илгээдэг байлаа. 

Тухайн үеийн Гадаад явдлын яамны хаалгыг татан тусгай алба хаах боломж дипломатчийн хүүхдүүдэд олноор тохиож, Монголд удам залгасан дипломатч төрсөн нь цөөнгүй бий. БНМАУ-ын хувьд хязгаарлагдмал гадаад харилцаатай байсан ч гэлээ гуравдагч орны хэлээр чөлөөтэй ярих эцэг эхийн дэргэд, тэднийхээ томилогдсон алс оронд хүүхэд ахуй насаа өнгөрөөх, хар багаасаа л дипломат корпусын салшгүй хэсэг болж, дипломат зан заншилд суралцах, харь соёлтой танилцах боломж дипломатчийн хүүхдүүдэд тохиодог тул энэ алба удам дамжихад гайхах, хялайх шалтгаан тун бага байлаа. 30 жилийн өмнө бидний улсаараа алхан орсон шинэ цаг үеийг хүртэлх үе үеийн дипломатч нар Монголын түүхэнд гавьяагаа чангаар хашгирдаггүй хамгийн чимээгүй эх орончид байсныг тусгаар тогтнол, хил хязгаар, хэл соёл маань гэрчлэх буй за.  

Өнөө жил 108 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын дипломат алба юу болж хувирав? Эх орончдын бүтээсэн үүх түүхийг залгамжлагчдын өнөөгийн дүр төрх яагаад ийн доройтов? Үүнд Турк дэх консулын тэргэнд 70 кг героин хийж Чехээс Герман руу илгээсэн хар тамхины мафиуд огт хамаагүй. Харин манай эх орны шинэ цагийн улстөрчид буруутай. 

Гадаад хэргийн яаманд яагаад ч юм бидний зурагтаар үздэг улстөрчдийн залуугийн төрхийг санагдуулам хүмүүс цөөнгүй ажилладаг нь надад маш инээдэмтэй санагддаг. Яг л ургийн баяр тэмдэглэхээр цугласан мэт, түүнтэй ч, үүнтэй ч адилхан царайнууд. Эсвэл “Яг түүн шиг” шоу үзээд ч байх шиг. Өндөр зиндааны тэдгээр хамаатнууд үнэхээр мэргэшсэн, өндөр ур чадвартай, эх орныхоо төлөө ажиллах чин зүрхтэй охид, хөвгүүд байхыг үгүйсгэх нь балмад явдал боловч эцэг эх, ах эгч нь УИХ-ын гишүүн, эсвэл гишүүн асан бишийн улмаас жинхэнэ дипломатч болох ирээдүйтэй залуус Га яамны гадна талд гашуунаар хоцордог нь үнэн. 

Улс төрийн сонгуулийн дүнгээр томилогдож ирсэн сайд намынхаа нөлөөгөөр, найз нөхдийн хамаарлаар боловсон хүчнийг хайр найргүй сэлгэдэг явдал Монгол Улсын төрийн албаны эмгэнэл болсоор удсан нь төрийн тусгай статустай ГХЯ-ыг ч тахир татуу үлдээжээ. Ганцхан жишээ дурдахад, манай түүхэн их хөрш, онцгой харилцаа бүхий ОХУ-тай дээд хэмжээний уулзалт, хэлэлцээнд орчуулах, бичиг баримт үйлдэх чадвартай мэргэжилтэн ГХЯ-нд дутагдаж байгаад албаны хүмүүс халагласаар олон жил болж байна. Шинээр ирсэн мэрэгжилтнийг сургаж, дадлагажуулж сая найдаж болох дөр суумагц дараагийн Засгийн газар байгуулагдан, дахиад л хэн нэгний хамаарал бүхий этгээд түр дадлагажигчаар ирдэг тул ГХЯ улстөрчдийн хамаатан саднуудад зориулсан гадаад харилцааны мэргэжилтэн бэлтгэх дамжаа болон хувирсан байна. 

Сайдаар нь мэргэжлийн хүн томилж нүд хуурлаа ч улстөрчид тэр сайдыг дипломат албандаа үнэнч ажиллах боломжоор нь хангадаг гэж санана уу. ГХЯ-ны дотоод мэргэжлийн, хэвийн үйл ажиллагаанд гаднаас нь улс төрийн тогтворгүй байдал ийн нөлөөлж, томилгоо, хүний нөөцийн бодлого дахь өндөр, дээд хэмжүүрийг сүйтгэж байхад олон улсын хар тамхины сүлжээ дэл сул ажилтнуудыг нь атгандаа оруулахад харин ч тун хялбар байх нь дамжиггүй. Төрийн түшээд өөрсдөө эрхэмсэг орших учиртай дипломат албаныхаа дархлааг хүндэтгэхгүй, хувийн зорилгоор ашиглаж байхад хүний гэмтнүүд эмээх бүү хэл элэг барих нь аргагүй ээ. 

70 кг хар тамхи тээвэрлэсэн анхны дипломатч олон улсын харилцааны түүхэнд Монгол Улсаар овоглолоо. Тэрхүү дипломатч Монгол Улсын тагнуулын байгууллагад алба хааж байсан туршлагатай хүн бөгөөд томоохон шүүгчийн хүү гэдэг нь анхаарал татна. Хар тамхины хэрэгт өмнө нь нэр холбогдсон олон залуугийн эцэг эх хуульч байсан, ял зэмгүй хоцорсон нь санамсаргүй явдал биш мэт. Монгол дахь хар тамхины сүлжээг манай улсын хуулийн болон улс төр, дипломат салбарынхнаар бүрдүүлсэн хэрэг биш байгаа? Дипломат албаа хамаатан садны дамжаа болгосны хар гай үүгээр дуусахгүй болов уу.       

Э.Энхцэцэг /UB.LIFE/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • mongol mapitai boljee (202.126.89.173)
    zochin
    2019 оны 06 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 24 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 27 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 36 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 38 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 39 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 41 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 42 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 43 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 46 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 20 цаг 4 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 20 цаг 7 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 20 цаг 8 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 20 цаг 11 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 20 цаг 13 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 20 цаг 23 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 20 цаг 24 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 20 цаг 26 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 20 цаг 31 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top