x

Х.Баттулга: Монгол Улс ШХАБ-ын үйл хэрэгт нэмэр хандиваа оруулж, хүчин чармайлтаа нэгтгэх болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бишкек хотын “Ала Арча” цогцолборын Конгресс төвийн Их танхимд болсон ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ.

Тэрээр:

Эрхэм хүндэт Сооронбай Шарипович,

Хуралдаанд оролцож буй улс орнуудын тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Хатагтай, ноёд оо, найз нөхөд өө.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдааныг эх орондоо зохион байгуулж, биднийг халуун дотноор хүлээн авч буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Сооронбай Шарипович Жээнбеков танд гүн талархал илэрхийлье. Монгол түмний дотнын анд, түүх, соёлын эртний хэлхээ холбоотой Киргиз улсад зочилж байгаадаа баяртай байна.

Киргиз Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах хугацаандаа тус байгууллагын хүрээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар идэвх зүтгэлтэй ажилласныг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг юм. Тиймээс бүс нутагт тогтвортой, аюулгүй байдлыг хангах, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшиж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс ач холбогдол өгч ирсэн билээ.

Үүний нэгэн илэрхийлэл нь ШХАБ-ын дээд түвшний уулзалтад манай улсын төрийн тэргүүн нар тогтмол оролцож ирсэн явдал бөгөөд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар 2 дахь удаагаа оролцож байна. Түүнчлэн ШХАБ-ын хүрээнд зохион байгуулагдаж буй бусад олон талт уулзалт, арга хэмжээнд манай улс идэвх чармайлттай оролцож ирлээ.

Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд явуулж байгаа талаар Та бүхэнд мэдээлж байсан билээ. Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх асуудлаар манай улсын дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байна.

ШХАБ-ын ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнууд ба Нарийн бичгийн дарга нарын газрын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зургийн төслийг боловсруулж, ШХАБ-ын ажиглагчийн статусын журамд өөрчлөлт оруулах,  ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхээр төлөвлөж буйг талархан хүлээж авч байна.

Бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, эдийн засгийн интеграцид оновчтой оролцох нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилт байсаар ирсэн. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой хөгжил бий болгоход Зүүн Хойд Азид аюулгүй байдлыг хангах явдал чухал гэж бид үздэг. Хэдхэн хоногийн өмнө “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 6 дугаар бага хурлыг бид амжилттай зохион байгуулсан. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга нь бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломж зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, дэд бүсийн бүх улсын оролцоог хангасан, албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотой, нээлттэй механизм болон төлөвшиж байгааг Та бүхэнд мэдээлэхэд таатай байна.

Дээрх бага хурлаар хэлэлцсэн чухал асуудлын нэг нь бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа юм. Монгол Улс нь эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд үр ашигтай, хямд өртөг бүхий үйлдвэрлэл явуулах өргөн боломжтой. ОХУ-ын Владивосток хотод 2018 оны 9 дүгээр сард болсон  Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцох үеэрээ би Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулан, тодорхой механизм бий болгох санал тавьсан билээ. Бүс нутгийг хамарсан хамтын ажиллагааны хэлбэрүүд нь бүс нутагт энх тайвныг хадгалах, итгэлцлийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, түүний дотор манай хөршүүд болох ОХУ, БНХАУ-тай дэд бүтэц, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ирсэн. ШХАБ-ын дээд түвшний энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нарын гурван талт дээд түвшний ээлжит тавдугаар уулзалтыг хийж, гурван талын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагын талаар ярилцана. Гурван талын хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэх, төмөр зам, авто тээвэр, байгалийн хийн хоолой, эрчим хүчний нэгдсэн сүлжээ зэрэг тодорхой асуудлаар ахиц, дэвшил гаргах нь зөвхөн  оролцогч улсууддаа төдийгүй ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болох нь дамжиггүй.

Манай улсын төмөр замын төв коридороос баруун зүүн тийш тус бүр 500 орчим км шинэ төмөр зам барих бүтээн байгуулалтын ажил саяхан эхэллээ. Энэ төмөр замыг мянга гаруй км үргэлжлүүлэн манай улсын баруун хязгаарын Бургастай хилийн боомт хүргэж, Хятадын Шинжан Уйгурын Лаое-Мяо хилийн боомт руу холбох төлөвлөгөө бий. Өөрөөр хэлбэл, Та бүхэн Монголын нутгаар дамжин дэлхийн эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж буй Зүүн Азийн зах зээл рүү гарах боломж нээгдэнэ гэсэн үг юм.

Улаанбаатараас 1400 гаруй км алслагдсан баруун хязгаар болох аймгийн Ховд хотоос Казахстан, Узбекистан зэрэг дөт гарц нээж, эхний ээлжинд халал мах тээвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Энэхүү гарцыг ашиглан Төв Азийн улс орнуудад хонины мах, бусад бүтээгдэхүүн тээвэрлэх боломж нээгдэж байна.

Монгол Улс ШХАБ-ын хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулах, терроризмтой тэмцэх зэрэг олон салбарт Та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна. Түүнчлэн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхны төлөөх ШХАБ-ын үйл хэрэгт нэмэр хандиваа оруулж, хүчин чармайлтаа нэгтгэх  болно.

Энэ ялдамд ШХАБ-ыг даргалах дараагийн эрхийг авсан ОХУ-ын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн баяр хүргэж, өндөр амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Monhsaihan (202.126.88.165)
    Ok
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 19 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 22 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 31 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 33 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 34 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 36 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 37 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 38 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 41 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 19 цаг 59 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 20 цаг 2 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 20 цаг 3 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 20 цаг 6 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 20 цаг 8 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 20 цаг 18 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 20 цаг 19 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 20 цаг 21 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 20 цаг 26 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top