x

АН-ын зөвлөл чуулганыг орхиж гарлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Уг хэлэлцүүлэх эхлүүлэх болсонтой холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийг хууль, журмын дагуу өөрчлөхгүй бол хэлэлцүүлэгт орох боломжгүй гэдгээ илэрхийлж хуралдааныг орхилоо.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт олон жилийн турш олон нам, олон улстөрчдийн санал орсон. Мөн энэ хуулийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө эргэж харах зүйлүүд ч байгаа. Хуульд тавигдсан шаардлагад нийцүүлж хэлэлцүүлгийг эхлэх ёстой гэдгийг сануулж байна. Ерөнхийлөгчийн саналыг тодорхой аваагүй, хуулийг өөрийнх нь хуульд нийцүүлэн өргөн баригдаагүй,  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх журмын тухай хуульд заасан шаардлага зүйлүүдийг хангаагүй, зургаадугаар сарын 10-нд Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулиа батлаад, энэ хуулийн хэрэгжилтийг эхлээгүй байхад  хуучин хуулиар хэлэлцэж байна. Үндсэн хуулийг хэлэлцэхэд ердийн хуулиас өөр гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч шинэ хууль батлаад энэ хуулийнхаа дагуу хэлэлцэхгүйгээр асуудалд хандаж байгаа нь буруу. Энгийн хуулиар дөрвөн минут ярих ёстой байсан бол Дэгийн шинэ хуулиар Үндсэн хууль хэлэлцэгч найман минут үг хэлж, 10 минут саналаа хэлэх ёстой. Тэгэхэд одоо энгийн хуульд хавчигдаад олонхиороо түрээд батлах асуудал яриад явж байгаа нь тун хариуцлагагүй хэлэлцүүлгийн эхлэл болж байна гэж харагдаж байна. Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуулийн дагуу завсарлага авах эрхгүй, нэгдсэн дүгнэлт гаргах эрх байхгүй. Ийм боломжоороо хаагдсан байгаа. Би дахин шаардлага тавья. Энийг хууль журмынх нь дагуу шаардлагыг нь хангаж байж энэ хэлэлцүүлгээ эхлүүлж, зөвшилцлүүдээ зөв хийх, улс төрийн намын саналуудыг авч, ойлголцолд хүрэхийг сануулж байна. Ингэж байж  эхлэхгүй бол энэ хууль чинь өөрөө цаашид явах гарцгүй болно шүү гэдгийг бид эрх баригчдад анхааруулж байна. Тиймээс одоо цөөнх, сөрөг хүчин бидэнд ганцхан боломж үлдлээ. Энийг хууль журмын дагуу эхлүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэр болтол бид нар энэ хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй, орхин гарахаас өөр арга байхгүй байна" гэлээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын зөвлөлийг чуулганы танхимыг орхин гарсан ч хоёр дахь хэлэлцүүлгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх журмын тухай хуулийн дагуу хэлэлцэнэ гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 20 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 22 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 32 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 34 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 35 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 37 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 37 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 39 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 42 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 20 цаг 0 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 20 цаг 3 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 20 цаг 4 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 20 цаг 6 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 20 цаг 9 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 20 цаг 18 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 20 цаг 19 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 20 цаг 21 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 20 цаг 27 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top