x

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд 86,7 хувийн саналаар хэлэлцэх зүйтэй гэж үзэв. 

Санал хураалтыг хуульд заасны дагуу илээр явуулах, ингэхдээ гар өргөж санал хураалгах тухай Х.Тогтохсүрэн гишүүний горимыг саналыг Байнгын хорооны гишүүдийн олонхи дэмсэн тул хуулийг төслийг хэлэлцэх эсэх дээр гишүүд гар өргөж санал өгөв. Хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь дэмжиж, ирцэнд орсон боловч санал хураалтад оролцоогүй Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нарыг эсрэг санал өгсөнд тооцов.

Хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны гишүүдийн зүгээс нэмэлт өөрчлөлтийн төсөлд ороогүй зүйл заалтаар зарчмын зөрүүтэй санал гаргасан ч байнгын хорооны дарга С.Бямбацогт "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн зүйл заалт хязгаартай. Тиймээс нэмэлт өөрчлөлтийн төсөлд зааснаас бусад асуудлаар санал хураалгах боломжгүй" хэмээн хүлээж авсангүй.

Тухайлбал О.Содбилэг гишүүн УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцдэг байх зэрэг санал гаргасан ч уг томьёоллоор санал хураалт явуулсангүй. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эхнээс нь хуулийн зөрчилтэй эхэлж болохгүй. Бүх нийтийн зөвшилцөл хэрэгтэй. Ерөнхийлөгчийн зөвшилцөлгүйгээр үнэмлэхүй олонхоороо Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлана гэж байхгүй шүү гэдэг сануулгыг та бүхэнд өгч байна. Мөн заавал хуулийн төслөөрөө өргөн баригдах ёстой. 

Байнгын хорооны гишүүн С.Бямбацогт: 

-Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн өөрчлөлтөд санал авахаар хоёр удаа бичгээр хандсан. Ерөнхийлөгчөөс 30 хоногийн дотор хариулт өгөөгүй учраас хуулийн дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд санал байхгүй юм байна гэж тооцсон. 

Үндсэн хуулийн өөрчлөлтөд Засгийн газар, Үндсэн хуулийн цэцээс тус тус санал ирсэн. Дэгийн хуулиар дээрх саналуудыг чуулганы хуралдаанд танилцуулдаг. Тэгэхээр маргаашийн чуулганы хуралдаанд уг саналуудыг танилцуулна.   

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

-Шударга иргэдийн нэгдсэн эвсэл гэдэг шинэ нам байгуулагдсан. МАНАН мафийн эсрэг ард түмний хөдөлгөөний шаардлага Үндсэн хуулийн өөрчлөлтөд яаж тусгагдсан бэ. Төрийг мафиас яаж салгах вэ. Баялгийн тэгш хуваарилалтыг яаж хийх вэ. Үүнийг хэлж өгөөч. 

Ажлын хэсгийн дарга Д.Лүндээжанцан: 

-Нэмэлт өөрчлөлтийн төсөл хариуцлага, хяналт тэнцэл, тогтвортой байдал гэдэг чиг баримжаагаар хийгдсэн. Нэмэлт өөрчлөлтөөр бүх шатанд хариуцлагыг сайжруулахыг зорьж байгаа. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

-Энэ парламентын цорын ганц түүхэн үүрэг энэ Үндсэн хуулийн өөрчлөлт байж болох юм. 
Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай сонгогдоно. Энэ цикл явсаар байгаад парламентын сонгуультай давхцах юм бишүү. Үүнийг яаж харж байгаа вэ. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-Нэг нь тэгш тоон дээр тэгш тоо нэмээд, нөгөө нь сондгой тоон дээр тэгш тоо нэмээд яваад байхаар хоорондоо давхцахгүй гэв.

Маргааш буюу Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 24 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 27 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 36 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 38 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 38 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 41 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 41 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 42 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 45 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 20 цаг 4 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 20 цаг 6 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 20 цаг 8 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 20 цаг 10 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 20 цаг 12 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 20 цаг 22 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 20 цаг 23 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 20 цаг 25 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 20 цаг 30 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top