x

Удам дамжсан “УДИРДАГЧИД”

Төрийн алба төрлийн алба, улс төр ураг төрлийнх болтлоо Монголын ирээдүй мөхлийн ирмэгт тулж ирээд байна. Төрийн өндөр сэнтийд заларч суугаа эрхэм түшээдийн үр хүүхэд, ураг төрлүүд нь манай улсын гадаад бодлогыг зангиддаг дипломат албанд аав, ээж, ах, эгчийнхаа ачаар урилгагүй “морилж”, албан тушаалын шатаар бартаагүй өгсөж явна. 

Угтаа XXI зууны ардчилсан Монгол Улсад дүрмийн дагуу хэн мэдлэг, чадвартай нь шигшигдэх учиртай. Энэ бол дэлхийд тогтсон боловсон хүчний эрүүл тогтолцоо. Гэтэл манайд “Даргын хүүхэд дарга болдог, харцын хүүхэд харц хэвээр үлддэг” гэдэг хоцрогдсон сэтгэлгээгээр хандан эрх баригчид үр хүүхэд, ах, эгч, хамаатан садангаа аль өнгөтэй өөдтэй албан тушаалд мундагдан томилсоор байна.

МАН-ынхан өнгөрсөн 90 жилд Монгол төрийг засах гэж, Монгол Улсыг хөгжүүлэх гэж “хичээлээ”. Үр дүнд нь авлигачдаар дүүрсэн нийгмийг бүтээв. Нэгхэн жишээ хэлье. Хууль зүйн салбарыг бүтэн 22 жил толгойлчхоод өнөөдөр “Тэр ч болохгүй байна. Энэ ч бүтэхгүй байна” хэмээн шударга хүний дүр эсгэдэг эрхэм сайд хэрэг дээрээ бидний араар хэрхэн, яаж улсын мөнгөнөөс тэрбум тэрбумаар нь хумсалж, авлигадаж болдгийг хайрт хүүдээ сургасан бодит баримт бий. Төрийн мөнгийг мэргэжлийн “гусаж” сурсан тэр хүү одоо төрийн албыг чадварлаг гэгч нь “удирдах” юм гэнэ. Энэ мэт гишүүд, сайд нарын үр хүүхэд, хамаатан саднууд ямар ч цензургүйгээр албан тушаал ахичхаад удахгүй бидний ухаалаг хүүхдүүдийг удирдана гэж улайрах юм байна л даа.

Монголд үе дамжин удамшиж байгаа үзэгдэл бол ЯДУУРАЛ. Харин үүнтэй ижил эрх мэдэлтнүүд ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ үе дамжуулан үр хүүхдүүдэдээ шилжүүлдэг боллоо. Ялангуяа, У.Хүрэлсүхийн Засгийн газар ураг төрлийн, намын шахааны алба болж хувирлаа. Тиймээс эрхэм дарга нарт, тэдний хүүхдүүдэд бус өөрсдөдөө л найдаж, сонголтоо зөв хийх цаг үе дээр бид ирээд байна. Ингэж чадсан цагт иргэний нийгэм бодитоор үүсч, дарга, сайд, гишүүн хүн зүгээр л нийгмийн төлөөх түмний төлөөлөгч төдий хүн гэдгийг таньж, мэдэж, улмаар хэрхэн ажиллуулахаа ойлгодог болно.

Өнөөдөр Монгол Улсын хамгийн мэргэжлийн, мэргэшсэн байх ёстой дипломат алба хэрхэн ураг төрлийн алба болж хувираад байгааг дор дэлгэв.

  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖийн хүү Н.Анхбаяр ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга. Засгийн газраас Н.Анхбаярыг Монгол Улсаас Австрали улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн.
  • БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛДын хүү Э.Одмөнх ГХЯ-ны Дипломат ёслолын газрын дэд захирал. Засгийн газраас Э.Одмөнхийг Бээжин дэх Монголын Элчин сайдын яаманд консулаар томилсон. Мөн хүргэн н.Хашбаатар Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдсон.
  • УИХ-ЫН ГИШҮҮН Н.ОЮУНДАРийн төрсөн дүү Н.Чимгүүндарийг АНУ-ын Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөхөөр томилсон.
  • УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВЫН ОХИН Т.ОДСҮРЭН ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн. 
  • УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАНЫ ХҮҮ МӨНХДЭМБЭРЭЛ Монгол Улсаас Их Британид суугаа Элчин сайдын яамны Консул.
  • ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Н.ГАНЗОРИГийн охин Г.Хулан ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн. Засгийн газрын хуралдаанаас Сингапур дахь Элчин сайдын яаманд III нарийн бичгийн даргаар томилсон.
  • ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан Турк улсын Истанбул дахь Монголын Консулын газрын дэд консул буюу 70 кг хар тамхи тээвэрлээд баригдсан Б.Баттүшигтэй базууд.
  • БСШУСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БАЯРСАЙХАНЫ НӨХӨР П.БАЯРМАГНАЙ ГХЯ-ны Гадаад сурталчилгааны газрын дэд захирал.
  • АШУҮИС-Н ЗАХИРАЛ Ж.ЦОЛМОНГИЙН НӨХӨР О.ОЧ Бельгийн хаант улсад суугаа Элчин сайд.
  • МАН-ын нөлөө бүхий хүний дэмжлэгтэй ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын дарга, 2001 оны мисс Ё.Нямжавыг БНХАУ-ын Шанхай хотноо Ерөнхий консулд нэр дэвшүүлсэн.

Б.Бямбасүрэн "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 25 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 28 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 37 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 39 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 40 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 42 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 42 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 43 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 47 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 20 цаг 5 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 20 цаг 8 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 20 цаг 9 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 20 цаг 11 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 20 цаг 14 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 20 цаг 23 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 20 цаг 24 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 20 цаг 26 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 20 цаг 32 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top